Чихэр өвс нь маш их чихэрлэг амттай учир чихэр өвс (Licorice) гэж нэрлэсэн бөгөөд энэ нь амттан, чихэр шоклад, бохь, ундаа жүүс, шар айраг гэх мэт бүтээгдэхүүний найрлаганд ордог. Чихэр өвс нь нүүрс ус, эрдэс бодис, биологийн идэхит нэгдэлүүдийг агуулдаг ба мөн түүнчлэн тритерпент сапонин буюу глицириззиний хүчил, флавонойдууд, гликозидтой төстэй бодисыг өөртөө агуулдаг. Чихэр өвс нь эрүүл мэндийн болоод гоо сайхны ихээхэн ашигтай ургамал юм.
Эмчилгээнд- Чихэр өвсний үндэс нь амьсгалын замын системийг цэвэрлэж, астам, бронхит зэрэг хамар хоолойн өрөвсөлийг дарж, элэг цэвэрлэж, биеэс хорыг гадагшлуулдаг.
Гоо сайханд- Чихэр өвсний бэлдмэл нь гоо сайхны болон арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд их хэмжээгээр агуулагдах болсон ба сүүлийн үед хэдийнээ та бидэнд танил болсон нүүрний олон төрлийн цайруулах, чийгшүүлэх тарилгуудын найрлаганд агуулагдах чихэр өвсний үндэс нь арьсанд доорх ач тустай билээ.
Арьсны өнгийг сэргээж цайруулна.
Сэвх толбыг бүдэгрүүлнэ.

Сэтгэгдэл үлдээх on Чихэр өвсний гайхамшигт ач тус

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.