Чихэр өвс тархалт: Хангай, Монгол Дагуур, Хянган, Дундад халх, Дорнод Монгол, Их нууруудын хотгор, Олон нуурын хөндий, Дорнод Монгол, Говь Алтай, Алтайн өвөр, Зүүн гар, Дундговь аймгийн Сайнцагаан суманд ургадаг. Чихэр өвс нь амьсгалын замын өвчнүүдийн эдгэрэлтийг хурдасгаж, элгийг хамгаалж, үрэвсэл дарах үйлчилгээтэй

Цэр ховхлохдоо маш сайн. Элэгний архаг үрэвслийг эмчлэхэд өндөр ач холбогдолтой.

Хэрэглэх заавар:

2-3 хоолны халбага чихэр өвсийг 2 аяга усанд хийж 3-5 минут буцалгаад идээшүүлж шүүнэ. Өдөрт ½ аягаар хоолноос 20-30 минутын өмнө 3 удаа ууна. Орой 18 цагаас өмнө ууна. Өлөн дээрээ зөгийн балаар амталж ууж болно.

– Харшлах: ЦДИ, чихрийн шижин, бөөр, зүрхний архаг дутагдал, 16 нас хүрээгүй хүүхэд, жирэмсэн, хөхүүл үед зохимжгүй.

– Мөн эмтэй харшилна

– Хэмжээ баримтална.

– Нэг удаагийн сувилгаа: 21 хоног

– Завсарлага: 14 хоног байхад болно.

– Мэдрэхүйн үзүүлэлт: Ханд нь хүрэн бор өнгөтэй, чихэрлэг амттай, элдэв үнэргүй байдаг

Сэтгэгдэл үлдээх on ЧИХЭР ӨВСӨӨР ЭЛЭГНИЙ АРХАГ ҮРЭВСЛИЙГ ЭМЧИЛЭХ ЗААВАР ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.