Өдөржин ажилдаа хамаг эрч хүчээ гаргачхаад, орой гэртээ ирээд хоол хийнэ гэдэг заримдаа төвөгтэй санагддаг. Тэгвэл ердөө л 35 минутын энэхүү амархан бөгөөд тасархай амттай жорыг санал болгож байна.

Тахианы далавч нь бусад хэсгүүдээсээ хамгийн амттай нь бөгөөд оройн хоол эсвэл хачирт тохиромжтой. Энэхүү тахианы жижиг хэсэг нь нүүрс ус, сахар агуулдаггүй тул чихрийн шижингийн дэглэм барьдаг хүмүүс хэрэглэдэг. Нэг ширхэг далавч нь 42.6 илчлэг, 6.4 гр уураг, 1.7 гр эрүүл тос агуулдаг. Тахианы мах уураг болон зүрх судасны өвчнөөс сэргийлэх, яс бэхжүүлэх амин дэмээр баялаг байдаг. Жин барих болон илүүдэл жин хасах дэглэмтэй хүмүүс тахианы мах хүнсэндээ хэрэглэх нь тохиромжтой юм. Тахианы махыг заавал бүрэн болгохыг анхаарна уу.

Орц:

Тахианы далавч – 1кг Гурил – ½ аяга Давс – ½ ц.х Нунтаг сармис – 1 ц.х Паприка – 1 ц.х Хар перц – 1 ц.х Гоньд – ½ ц.х Улаан перц – 1 ц.х (сонголтоор)

Соус:

​ BBQ соус – ½ аяга Зөгийн бал – 1 х.х 4.

Хийх заавар:

1. Шарх шүүгээгээ 220С температурт халаана.

2. Гурил, давс, улаан перц (сонголтоор), нунтаг сармис, паприка, хар перц, гоньдоо аяганд сайтар холино.

3. Тахианы бүтэн далавчаа (1кг) жижиглээд, үзүүрийн ясыг хаяна.

4. Далавчаа сайтар хатаагаад, уутанд хийнэ. Дээрээс нь амтлагчийн холимгоо нэмээд, амыг сайтар боож, сэгсрэнэ.

5. Далавч, амтлагчаа сайтар хольсны дараа гаргаж, шарх шүүгээний торон лист дээр (хэрэв байхгүй бол энгийн лист хэрэглэж болно) хооронд нь зайтай өрнө. Мөн доор нь байрлуулах шарх шүүгээний лист дээрээ тунгалаг цаас/шарх шүүгээний цаас тавьж өгнө. Ингэснээр дараа нь шарх шүүгээгээ цэвэрлэх гэж цаг үрэхгүй.

6. Шарх шүүгээнд хийж 15 минут болгосны дараа гарган, далавчаа эргүүлж, нөгөө талаар нь харуулан хийж дахин 15 минут болгоно.

7. BBQ соусанд зөгийн бал нэмж, дүрлэгээ бэлдэнэ.

8. Далавчаа шарх шүүгээнд болох хооронд хачир болох дурын салад хийж эсвэл ногоогоо жигнэнэ.

х.х – хоолны халбага 15мл

ц.х – цайны халбага 5 мл

 

Сэтгэгдэл үлдээх on Шаржигнуур тахианы далавч (Хоолны жор)

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.