Өнөөдөр билгийн тооллын XVII жарны шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 02-ны өдөр.

Энэ өдөр шөнө сар гарахыг иргэд бэлэгшээн хүлээдэг.

Учир нь шинийн хоёрны шөнө гарах сарыг алдалгүй олж харж, хүслээ шивнэж амжвал тэр жилдээ санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж, олз омог, аз хиймортой явдаг гэж өвөг дээдэс бэлэгшээдэгтэй холбоотой ажээ.

Иймээс хормын дотор гараад өнгөрдөг тахир сарыг олж харвал заавал хүслээ шивнэж, мөнгө төгрөгөөр даллага авч, тэр мөнгөө бүтэн жил хадгалдаг байна.

Ер нь монголчууд нар сар, уул ус, шүтээндээ ойрхон явж, өргөл, идээ будаа байнга өргөх нь өлзий дэмбэрэлтэй, ерөөл буянтай явна хэмээн үзэж, ихэд бэлэгшээдэг уламжлалтай.

Тиймээс шинийн нэгний алтан нар, шинийн хоёрны тахир сар монголчуудын залбирдаг, мөргөдөг, өргөл өргөдөг гол шүтээн билээ.

О.Гэрэл
Оллоо.mn

Сэтгэгдэл үлдээх on ШИНИЙН ХОЁРНЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ УЧИР ДАЛЛАГА АВДАГ ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.