Дэлхийн хэмжээнд 2017 оны байдлаар 125 сая хүн Чихрийн шижингээр өвдөөд байгаа ба үүний 80 хувь нь Чихрийн шижингийн хэв шинж II буюу урьдчилан сэргийлэх боломжтой хэлбэр аж. Мөн чихрийн шижинтэй хоёр хүн тутмын нэг нь оношлогдоогүй байдаг. Хэрэв шинжилгээнд эрт хамрагдаж чадвал хүндрэлээс сэргийлэх боломжтой юм. Халдварт бус өв.члөлийн төрөлд ихээр тохиолдож буй энэ ө.вчин нь голдуу амьдралын буруу хэвшлээс үүсдэг тухай эмч, мэргэжилтнүүд хэлдэг.

Гэвч буруу хооллолт, хөдөлгөөний дутагдлаас үүдэн сүүлийн жилүүдэд энэ ө.вчнөөр залуус өвдөх нь олширсон бөгөөд чихрийн шижингээр өвдөх хүмүүст хүндрэл үүсэх тохиолдол ихэсжээ. Тиймээс “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг чихрийн шижингийн эмчилгээг багаар хийхээр болсон байна. Энэ талаар тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал, Зүрх судасны мэс засалч Ш.Зоригоотой ярилцлаа.

-Чихрийн шижин ө.вчнийг эмчлэх баг ажиллахаар болсон байна. Яагаад багаар ажиллах болсон бэ?

-Нэгдүгээрт, ө.вчлөл нэмэгдэж, залуус өвдөх нь ихэссэн. Хоёрдугаарт, хүмүүс урьдчилан сэргийлэх аргыг сайн мэдэхгүй байна. Гуравдугаарт ө.вчилсөн тохиолдолд хаана хандах, хүндрэл гэж юу вэ, үүнээс яаж сэргийлэх вэ гэдэг мэдээлэл, мэдлэг дутмаг байгаа тул иргэддээ бүрэн мэдээлэл өгөх зорилгоор баг бүрдүүлсэн.

-Энэ багт ямар төрлөөр мэргэшсэн эмч нар багтан ажиллах вэ?

-Эмчилгээний багт дотоод шүүрлийн, зүрх судасны болон нөхөн сэргээх эмч нар ажиллаж байна. Тухайлбал, дотоод шүүрлийн эмч нь ө.вчтөний цусан дах сахарын хэмжээг хянаж, эмчилгээ хийн зөвлөгөө өгнө. Харин Зүрх судасны эмч хүндрэл гарсан судсыг оношлон эмчлэх бол хүндрэлийн улмаас хөлөөр шарх, үхжил бий болсон бол түүнийг нөхөн сэргээхээр гоо сайхан, нөхөн сэргээх мэс заслын эмч ажиллана. Түүнчлэн ө.вчтөн хүсвэл хооллолтын мэргэжилтэн цаашид баримталбал зохих хоолны дэглэмийг зөвлөнө.

Өөрөөр хэлбэл, чихрийн шижингийн цогц эмчилгээг хийж эхэлсэн гэсэн үг. Чихрийн шижин нь хооллолт, хөдөлгөөн, дэглэм сахихыг шаарддаг. Мөн тогтмол үзлэгт орж байх ёстой.

-Чихрийн шижингээр өвдөхөд хөлний хүндрэл үүсдэгийг ихэнх хүн мэдэх байх. Тэгвэл зүрх судсанд ямар хүндрэл үүсдэг вэ?

-Судас нь шаар шиг тэлдэг, уян хатан шинж чанартай. Чихрийн шижингийн үед судасны бүтэц өөрчлөгдөн хатуурч, нэг бол бөглөрч, эсвэл хагардаг. Хагарахад тархинд цус харвах, бөглөрвөл зүрхний шигдээс, нарийсвал бөөрний дутагдал үүсэх магадлал өндөр. Хамгийн гол нь судасны үйл ажиллагаа алдагдсанаар нийт эрхтэнд нөлөөлөх аюултай тул эмчилгээний баг ажилласнаар ө.вчилсөн судсыг тогтоож, зохих эмчилгээг хийнэ.

-Өвдөхгүй байх боломж бий ч нэгэнт удамшсан бол яаж хүндрэлээс сэргийлэх ёстой вэ?

-Ө.вчин хүндрэх болон ө.вчилж байгаагийн гол шалтгаан нь хотжилтоос үүссэн амьдралын буруу хэвшил, хөдөлгөөний дутагдал, жин их байх. Мөн энэ ө.вчнөөр өвдөхөд стресс ч нөлөөлж байна уу гэж харж байна. Түүнчлэн хооллолтын буруу дадал ихээхэн нөлөөлдөг. Энэ ө.вчнөөс сэргийлэх арга зам нь хооллолт болон дасгал хөдөлгөөндөө анхаарах юм. Жишээлбэл, хүмүүс гурилан бүтээгдэхүүн, жимс их хэрэглэх болсон. Орой бүр чихэрлэг жимс идэхтэй би хувьдаа санал нийлдэггүй.

2000 оны эхэн үеэс хооллолтын дэглэмд жимс хэрэглэх нь зүйтэй гэдэг зөвлөмж гарч байсан. Үнэн хэрэгтээ жимснээс авч буй сахар нь ёотонгоос ч их байдаг. Тэгэхээр орой бүр хэрэглэх нь хэр зохистой талаар бодох ёстой.

-Цусан дах сахарын хэмжээгээ тогтвортой байлгахад хяналт чухал байх?

-Ө.вчин нь хүндэрсэн хүмүүсээс сахарын хэмжээг нь хэн хянаж байгааг асуухад өөрөө хянадаг гэдэг. Гэтэл хувь хүн өөрөө сахараа хянах боломжгүй бөгөөд зөвхөн дотоод шүүрлийн эмчийн хяналтад байх ёстой. Мөн хяналтын эмчээ солихгүй байхыг зөвлөе. Учир нь тухайн хүний жилийн өмнө ямар байсан, одоо биеийн байдал нь ямар байна, жин өссөн уу, буурсан уу гэх мэтчилэн бүгдийг мэдсэнээр эмчилгээний аргаа боловсруулаад явдаг. Харин эмчээ солиод байвал бүгдийг “0”-ээс эхлэх хэрэгтэй болно. Тиймээс хяналтын процессыг алдаж болохгүй.

Шинжилгээгээр цусан дах сахарын хэмжээ их гарвал нэн даруй дотоод шүүрлийн эмчид хандан зохих дэглэмээ заалган, баримтлах нь хамгаас чухал.

SONGDO.mn

Ш.Зоригоо: Чихрийн шижингийн цогц эмчилгээг хийж эхэлсэн 2 сэтгэгдэлтэй

2 сэтгэгдэл “Ш.Зоригоо: Чихрийн шижингийн цогц эмчилгээг хийж эхэлсэн”

  1. дотоод шүүрлийн булчирхайн эмч нараа бусад улсад энэ өвчнийг яаж эмчилж байгйй ангаах ухаан шинэ ололт эмчилгээний талаар сургалт явуулаачээ хэдэн үнэгүй эм тараахаас өөр юу ч хийдэггүй эмч нараа ажлыг нь хийлгээч нээх их зантай ааш гэж адсаг болсон эд нараа сэхээрүүлээч Чихрийн шижин өвчин гэж юуг нь ч мэдэхгүй эмч нар зөндөө л байдаг эд нараа сургаачээ

  2. дүүргийн дотоод шүүрлийн эмч нар гэж хүний өвчнийг хүндрүүлэх л болохоос эмчилнэ гэж байхгүй л юм байна, нэг үнэгүй эм бичиж өгдөг, тэгээд л хоолоо хяна, сахараа хяна, ердөө л энэ! Эм таарахгүй байна гэхээр өөр эм бичнэ! Үндсэн ажил нь энэ! тэгэхээр энэ өвчин хотжилтоос гадна хүмүүсийн мэдлэг их дутагдаж байна! Зөв хооллолт гэж дөжиртөл ярина, түүнийг нь хэрэгжүүлэх боломж муу байна. Бодитоор харуулж хичээл сургалт радио, ТV-гээр явуулж баймаар байна! зүгээр л хагас өлсгөлөн байх л арга зам байх шиг! Заах, сургалт зохиох л эрүүл өвчтэйгүй явуулахсан! Мөн цөсний өвчлөл, хүүдий тайралтын дараахи нахцөл, дэглэмээс шалтгаалан сахартай болоод байх шиг! Судалгаа байна уу?!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.