Хүмүүс гадаад төрхөндөө анхаарахаас, дотоод бие эрхтэнд нь юу болж байгааг тоодоггүй нь харамсалтай. Нэг л мэдэхэд бие тань муудаж, арга хэмжээ авахад нэгэнт оройтсон байх вий. Үргэлж орсон борооны хойноос цув нөмөрч байхын оронд асуудлыг бага дээр нь хялбархан шийдвэрлэж сурах хэрэгтэй. Өнөөдөр та бүхэндээ элэг цэвэрлэж, элэгний үйл ажиллагааг дэмжих амтат жорыг хүргэж байна.

Танд хэрэг болох зүйлс:

1. Нимбэг – 2 ширхэг

2. Өргөст хэмх – 1 ширхэг

3. Яншуй – нэг атга

4. Ус – 200 мл

Үүнийг бэлтгэхэд маш хялбар. Нимбэгний шүүсийг шахан авч, өргөст хэмхээ нарийн хэрчиж бэлтгэнэ. Бүх орцоо хамтад нь блендэрт хийж эргүүлэхэд хангалттай. Ингээд л таны амттай хийгээд, үр дүнтэй ундаа бэлэн болох юм.

Бэлтгэсэн шүүсээ өдөр бүр нэг сарын турш ууна. Өглөө сэрсэн даруйдаа буюу өлөн дээрээ ууж байгаарай. Ингээд нэг сарын турш уусны дараа 2 долоо хоног завсарлага авч, ахин нэг сар уугаарай. Хамгийн гол нь тууштай ууж чадсанаар, та гайхалтай үр дүнг мэдрэх болно.

Тус ундааны ашиг туст чанарууд:

1. Зүрх судасны системийг цэвэрлэнэ

2. Ханиад томуунаас сэргийлнэ

3. Муу холестриныг бууруулна

4. Биеийг цэвэрлэнэ

5. Арьсны чанарыг сайжруулна

6. Дархлааг дэмжинэ

7. Шим тэжээлийн шимэгдэлтийг сайжруулна

8. Биед шаардлагатай витаминыг өгнө

9. Хамгийн гол нь таны элгийг цэвэрлэж, үйл ажиллагааг нь дэмжих юм.

Эх сурвалж: uchral.com

ЭЛГИЙГ ЦЭВЭРЛЭЖ, ЗАЛУУ ХҮҮХДИЙНХ ШИГ БОЛГОХ ЖОР ХАДГАЛААД АВААРАЙ-д нэг сэтгэгдэл байна

1 сэтгэгдэлтэй “ЭЛГИЙГ ЦЭВЭРЛЭЖ, ЗАЛУУ ХҮҮХДИЙНХ ШИГ БОЛГОХ ЖОР ХАДГАЛААД АВААРАЙ”

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.