Элэгний үйл ажиллагааг нөхөн сэргээх ундааны талаар Оросын гастроэнтерологч эмч Алина Будаковская ярьсныг “Москва 24” телевиз дамжууллаа. “Элгэнд лууван, хулууны (тыква) шүүс хамгийн ашигтай. Токсины хортой үйлчилгээг багасгадаг каратиноидуудыг лууван агуулдаг. Ийм ундааны өдрийн норм бол 250мл.

Мөн хүнсний ногооны шүүс сайн, ялангуяа улаан манжинг заавал хэрэглэ. Улаан манжин бол элэгний эсүүдийг залуужуулдаг, бас түүний детоксикаци чанарыг нэмэгдүүлдэг. Түүнчлэн минерал ус сайн, ялангуяа дундаж ба их давсархаг бол. Энэ нь элэгний үрэвслийн явцыг сааруулж цөсний ачааллыг багасган цөс ялгаралтыг сайжруулж, хоол боловсруулалтыг хэвийн болгодог. Элэгний ажиллагаа доголдсон бол өдөрт 3 хүртэл стакан ууна.

Харин эрүүл хүн өдөрт 1 удаа, хоол идэхээс 30 минутын өмнө 1 стакан минерал ус уухад хангалттай” хэмээн А.Будаковская эмч зөвлөж байна. “Натурал кофе өдөрт 2-3 аягыг ууж болно, яагаад гэвэл кофеин нь элэгний ферментүүдийн ялгарлыг идэвхжүүлдэг. Чухам энэ ферментүүд нь бодисын солилцоонд нөлөөлдөг билээ” хэмээн А.Будаковская онцлон тэмдэглэв.

 

Сэтгэгдэл үлдээх on ЭЛЭГ НӨХӨН СЭРГЭЭХ ЭМИЙН БУС АРГА

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.