“Гайхамшигт 500 эмчилгээ” номоос

- Цөсний үрэвсэл өвчинд Дэгд-8, Манагчинбо хоёрыг зохилдуулан өгөх тун сайн. Дэгд-8- ыг шөнө дунд өдөр дунд өгөвөөс шарын гүйдлийг оноосон эрхэм арга.
- Элэгний өвчнөөр нүд шарлах,нулимас гоожих, хараа бурангуйрах, хоолонд үл дурлах, арьс мах хатах өвчинд Дэгд -8 эмийг төмөр саванд буцалгажар үрийн шөлөөр даруулж уулгахад онц сайн.
- Элэгний өвчин бүхэнд барагшун -5 эмийг гиван, жүр үр хоёрыг адил хэмжээгээр найруулсан тангаар даруулж өгөхөд онц тустай.
- Элэгний халуун хийгээд элгэнд цэврүү үсрэхэд номхотгосон төмөр үртсийг ар үртэй хувь тэгш найруулж сайтар буцалгаж шөлийг нь уулгахад тус болно.
- Элэгний хорт хавдарт нохойны нүдээ нээгээгүй гөлөгийг 7-14 удаа өехийгээр нь элгэн дээрээ тавь. Энэ эмчилгээг ердөө ганц удаа хийнэ. Нэг гөлгийг нэг удаа тавина.
- Хонины элэг нь элэгний хий, нүд бүрэлзэх өвчинд тустайн дээр ц.ус төлжүүлэх чадалтай. Иймээс хонинй шүүрхий элэг идэхэд тус болно.
- Элэгний халуун өвчинд шим тэжээл сайтай сэрүүн чанартай идээ, ундаа хэрэглүүлж буцалсан ус ахиу уулгахад тустай.
- Цөсөнд Манагчимбо, Зовуу-8, Сэбрү бадмидавжид, Сэрдүг-5, Шижид-6 эмийг өгнө.
- Цөс томрох, элэг устах, гэдэс цэрдийхэд Чинлүн сэрбэржадваас ахлах эм үгүй болой.
- Цөсний өвчинд ямар ч амьтны цөс тустайгаас хамгийн дээд нь баавгайн цөс(домти) юм.
- Цөс өвдөх, чулуутай болоход Дэгд-8, Манагчинбо хоёрыг жорд зааснаар зохистойгоор өгөхөд тус болно.
- Элэгний өвчинд хадны давирхайн шөл уух.
- Цөс муудахад тарваганы цөс залгих.
- Барагшин нь элэгний архаг өвчнийг анагаана
- Элэгний халуун өвчтэй хүнийг голын урсгал дагуу хандуулан толгойг нь бүтэн цухуйлган суулгана.Голын ус ширүүн бол хөлөө чулуу мэт зүйлд тээглүүлэн жийж сууна. Суусан ормоо/байраа/ солихгүй бат суурьшилтай байж, толгой руугаа байн байн ус шүршиж асгана. Усанд удаан сууснаас даармаар бол түр гарч болно. Гэхдээ гарч ирснийхээ дараа биений усаа хатахаас өмнө бие засаж болохгүй. Усанд суухдаа эхн ий өдөр нэг удаа, дараах өдөр 2 удаа, гурав дахь өдрөөс 3 удаагаар орж 7-21 өдөр болоод усанд орохоо зогсооно. Усанд орохдоо аль болох шимтэй сайн хоол идэж байх үедээ үдэд унтаж болохгүй. Усанд орж байхад махны өнгө хөхөрвөл зохиж байгаагийн шинж, харин цайрч байвал тохирохгүй байгаагийн шинж тэмдэг учир усанд орохоо болих нь зүйтэй./ Усанд орох цаг нь нар буцсанаас хойш цагаан хяруу унах хүртэл/.
- Хаврын гурван сарын эхний 72 хоногт элэг тамирдана.Энэ үед элэгний өвчин нь дэлүү, ходоодонд гүйнэ. Иймд хаврын улиралдэлэг, дэлүү, ходоодоо өвчлөхөөс сэрэмжлэх, архаг өвчтэй бол хүндрэхээс сэргийл. Жич: Элэгээ эмчлэхийн өмнө өдөр нь ходоодыг туулгаж цэвэрлэж байж эмчилбэл үр дүнтэй болно.
- Жилийн дөрвөн улирал тус бүрийн сүүлчийн 18 бүгд 72 хоногт дэлүү тамирдан лугшилт нь зөөлөн охор болно. Энэ үед элэг, дэлүүгээ хамгаалж яваарай. Жич: -Сүнс элэг, дэлүүнд байгаа өдөрт ямарч эмчилгээ хийх хэрэггүй.
- Нойр булчирхай болон дэлүүний өрөвсөлтэй хүн элэг, цөсний гэмгүй бол халуун хүйтэн хоолондоо амтлах төдий лаажуу хольж идэж байвал түргэн илаарших нэн сайн.
- Долоогоно жимс элэг шарлах, цөсний өвчин, даралт ихдэх, толгой, зүрх өвдөхөд эм болно.
- Элэгний хавдарт буурын бохь хэрэглэж болно. Элэгний өвчтэй хүн байнга унших тарни “Ум зарааны та та зараа судаа ми суухаа”

Сэтгэгдэл үлдээх on Элэг цөсний өвчинг анагааж, эмчилж байсан ардын эмчилгээ- 2 хэсэг. Хадгалаад аваарай

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.