1. Цагаан ба хөх дэгдийг өдөрт 5 цэнг 2-3 удаа чанаж уувал элэгний шар биеийн халуун арилна.

2. Элэг устахад аньсны навч, боролзгоны шар цэцэг хоёрыг хамт чанаж уухад сайн.

3. Хулангийн ба зээрийн ундаа гэдэг ургамлыг чанаж тан шиг өдөрт 2-3 удаа уувал хавангүй болно.

4. Адууны 3 жил болсон хөх хомоолыг нүдэж чанаад тунгааж шөлийг өдөрт 2-3 удаа уувал цөсний ө.вчин эдгэрнэ.

5. Цөс өвсийг тан эм адил чанаж уувал цөсний ө.вчинд сайн.

6. Элэгний аливаа ө.вчинд хонины сүүний ээзгий идэх, ээзгийний ханд уух, ээзгийний шар сүүг өтгөнөөр байнга уухад эм бөгөөд эмийн дээд болно.

7. Элэгний ө.вчинд цагаан ямааны тараг, сүү, хүний хөхний сүү уух маш сайн.

8. Элэг хатуурч (оврого) болоход чийгний улаан хорхойг буцалгаж уух, хүний зүр (бөөс) 7 ширхэгийг усаар даруулж амьдаар уухад тэр зүр өтгөнөөр нь улаан ба ногоон өнгөтэй болж гарах нь сайн.

9. Элэгний усан хаванд (хэвлийд ус хурах) нохойн халуун ц.ус уухад шээс болон туугдан гарна. Тэр туугдан гарсан шээсийг дахин уувал маш сайн.

10. Мөн хэвлийд ус хурахад ямааны сэвсээр хөхүүлэхэд сайн.

11. Элэгний аливаа ө.вчинд нохойн хошууг нарийн талхалж хонины элэгний хальс шөрмөсийг авч хувь тэнцүү найруулан нухаж өдөрт хоолны халбагаар гурван удаа усаар ууна.

12. Гишүүний үндсийг буцалгаж уух элэг томорсонд сайн.

13. Үхрийн эврийн хяруусыг усаар даруулж уухад элэгний халуун арилна.

14. Элэгний хавдар, хатуурал, халууныг дарахын тулд усан замаг, хонь, ямааны толгойн нойтон халуун арьс, сүүгээр хөхүүлэхэд тус болно.

15. Үнээний сүү 1 хувь, ус 2 хувь найруулан хярам чанаж өдөрт 2-3 удаа гурван аяга уухад хүйтэн шарханд тустай.

16. Шар ө.вчний хурц үед баавгайн доньдыг (цөс) өчүүхэн төдийг усанд уусгаж уух.

17. Цагаан гүүний түүхий сүү, овьёсны шөл, хятад байцааны шөлийг тус тус уувал сайн.

18. Шар ө.вчинд туулайн мах, шөлийг идэж уухад их сайн нөлөөлдөг.

19. Шар ө.вчинд өөрийн ба эхийн өлөнг уухад сайн.

20. Буцалгасан усыг мөнгөн аяганд хийж хонуулаад өглөө бүр уух, хус модны навч, гөлөгийг чанаж уухад цөсийг ялган хөөх үйлчилгээтэй. Хусны 10 гр гөлөгийг 100 гр усанд 3 минут чанаж 6 цаг хөргөөд 50 гр-аар өдөрт 3 удаа ууна.

21. Элэг цөсний архагшсан ө.вчнийг амирлуулахад уулын хойшоо харсан 7 ам тус бүрээс адууны 7*7=49 ширхэг хөх хомоол авч тус тусад нь бооно. Дараа нь ам бүрээс нэг нэг буюу 7 ш хомоолыг нэг удаа шатааж үнсийг буцалгаад шүүж ууна. Ийнхүү 7 удаа шатааж өдөрт 2-3 аягыг рашаан мэт ууваас тус болно.

22. Дэлүүний ө.вчтэй хүнд ямааны дэлүүний тус газар буй үсийг авч хавдар ба ө.вчтэй газарт өөрийнх нь шүлсээр норгож 3-аас доошгүй хоног тавьж боовол тустай.

23. Гагал ба бүдүүн шошийг хоол, цайндаа хийж хэрэглэх, дангаар нь чанаж уух.

24. Малын дэлүүг хатааж нүдээд цайны халбагаар өдөрт 2-3 удаа талх эмийн адил буцалгасан усаар даруулж уувал тустай.

25. Соронзонг дэлүүний харалдаа ар нуруунд тавьж дэлүүн дээрээ төмөр тавихад соронзонгийн нөлөөгөөр (дэлүүний ц.усанд цагаан цогцос бий) ө.вчин намдана.

26. Долоо хоногийн турш өдөрт 1 ширхэг хөх яргуй идэх сайн.

27. Хаврын гөрөөсний ц.ус , түүхий элэг үүж ид.

28. Тарваганы түүхий элэг идэх сайн.

29. Тонгойдог хар хорхойг архинд хийж үгүүлээд (7 шихэрхэгийг) архийг нь уух.

30. Малын мэнгэр бэтэг, уулинхай түүхий элэг идэх сайн.

SOLONGONEWS.mn

Сэтгэгдэл үлдээх on Элэг цөсний ө.вчнийг анагаагч ардын эмчилгээ 1-р хэсэг. Хадгалаад аваарай

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.