Эрдэмтэд х.орт х.авдрыг дотроос нь у.стгадаг эмийг гарган авч, амжилттай туршжээ. Эмийн ажиллах механизмыг харгалзан, "Трояны морь" хэмээн нэрлээд байгаа бөгөөд туршилтад оролцсон ө.вчтөнүүдийн х.авдрыг эмчилж чадсан байна.

Эрдэмтэд, "Трояны морь" хэмээн нэрлэгдээд байгаа эмээр, зургаан төрлийн х.орт х.авдрыг амжилттай эмчилж чаджээ.

Лондонгийн Х.авдар судлалын хүрээлэнгийн судлаач, судалгааны багийн ахлах Профессор Иохан де Боно энэ талаар "Энэ эмийн ажиллах механизм тун сонирхолтой. Эм яг л Трояны морь шиг х.орт х.авдрын эс дотор н.ууцаар ороод, дотроос нь у.стгадаг. Бидний эхэн үеийн судалгаагаар, эм маш олон төрлийн тэр дундаа амь г.арах магадлал хамгийн бага х.авдруудыг ч эдгээх боломжтой гэж үзсэн. Магадгүй таван жилийн дотор гэхэд ө.вчтөнүүдэд хүрэхэд бэлэн болно" хэмээн хэлжээ.

У.майн хүзүүний болон давсагны х.орт х.авдартай ө.вчтөнүүдийн дөрөвний нэгээс илүү хувьд эм үр дүнгээ өгсөн бөгөөд тэдний х.авдрыг эмчлэх боломжгүй хэмээн үзэж байсан юм. Өндгө.вч, уушги, нарийн гэдэс, хэвлийн х.орт х.авдрын эсрэг ч үр дүнгээ өгсөн талаар шинжилгээний багынхан дурдсан байна. Бусад төрлийн х.орт х.авдрын эсрэг туршихаар, олон зуун хүнийг хамруулсан судалгаа хийхээр төлөвлөжээ.

Эхний туршилтад Их Британи, АНУ, Бельги, Дани, Швед зэрэг улсын 150 гаруй ө.вчтөн oролцжээ. Нэг хэсэгт эсвэл бусад эрхтэнд тархсан, эмэнд тэсвэртэй болсон х.орт х.авдрын ө.вчтөнүүдийг туршилтад оролцуулжээ. Тодорхой хэмжээний хүмүүсийн х.орт х.авдрын ургалт зогсож, агшсан байна.

Tisotumab vedotin буюу "ТВ" хэмээх уг эм, х.орт х.авдрын дотор орсон даруйдаа, х.ортой бодис ялгаруулан, х.авдрын эсүүдийг у.стгадаг байна.

Эх сурвалж: TheLondonEconomic, N24.mn

 

Сэтгэгдэл үлдээх on Эмийн тусламжтайгаар зургаан төрлийн х.орт х.авдрыг эмчилжээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.