Халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрвэл юун түрүүнд 119 дугаарт холбогдон хэрхэн хаана хандахаа тодорхой болгосны дараа эрүүл мэндийн байгууллагад хандахыг Эрүүл мэндийн сайд зөвлөлөө.

Олон улсын тээврийн жолооч 21 хоногийн тусгаарлалтаас гарсны дахин халдвар илэрсэн тул хариу арга хэмжээ авч, Улаанбаатар хотод гурав хоног хөл хорио тогтоохоор Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн. Мөн тухайн жолоочийн эхнэрээс халдвар илэрсэн бөгөөд нэгдүгээр хавьтлын 16 хүнийг илрүүлж, шинжилгээ авч байгаа юм.

Тухайн жолоочийн явсан чиглэлийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс урьдчилсан байдлаар гаргаад байгаа юм.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Иргэд амны хаалтаа зүүж, зайгаа барьж, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмээ маш сайн барихыг зөвлөж байна. Эрүүл мэндийн салбар бэлэн байдлаа хангасан” гэдгийг онцоллоо.

GOGO.mn

Сэтгэгдэл үлдээх on ЭМЯ: Халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрвэл юун түрүүнд 119 дугаарт холбогдоно

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.