1-р хүрд Муладхара: Ахар сүүлэнд байрладаг, Улаан өнгөтэй.
Хариуцах эрхтэн: Нуруу нугас, төв мэдрэлийн систем, хөл, ялгаруулах эрхтэн, давсаг, бөөр, шулуун гэдэс зэрэг болно.
Энэ хүрд нээлттэй бол: өөртөө маш их итгэлтэй, амьдарлын төлөө тэмцдэг, амьдралд их хайртай, маш их эрх чөлөөтэй, би энэ дэлхий дээр эмьдарч байна гэдгээрэ бахархалтай байж чаддаг нэгэн байдаг.
Энэ хүрд хаалттай бол: Сэтгэл нь хямардаг, сул дорой, өөртөө итгэлгүй, маш их шаналдаг, байнгын сэтгэл хямардаг нэгэн байна. Мөн жин нэмнэ, хөл хавагнана, амьдрал нь ганхаж болзошгүй, хүнд уруу татагдах, муу хүмүүстэй нийлэх шинжтэй болно.
Энэ хүрдний энерги илүүдвэл: Биеэ тоосон, харамч, өөрийгөө хэт өндөрт тавьдаг.

2-р хүрд Свадхистана: Хүйснээс доош 3 хуруу орчим зайд байрладаг. Улбар шар өнгөтэй.
Хариуцах эрхтэн: Бага таазны эрхтэнүүд, 12 нугалаа гэдэс, дэлүү, ялгаруулах эрхтэн, шээс бэлгийн замын эрхтэн, өндгөвч, сав, умай, түрүү булчирхай, төмсөг, сексийн харьцаа зэрэг болно.
Энэ хүрд нээлттэй бол: Секс, эр эмийн харьцаа, хүнтэй харилцах харилцаа, амьдарлын таатай сайхан уур амьсгалыг мэдэрдэг, нөхөн үржихүйн төв, уран бүтээлийн идэвхижилт, гэр бүлийн харилцааг голчлон харуулдаг.
Энэ хүрд хаалттай бол: Өөрийн хүүхэд насны мэдээллээ санадаггүй, харгис шинж чанартай, үзэн ядалт ихтэй, оюун санаанд муугаар нөлөөлнө. Мөн хүмүүстэй илэн далангүй харьцахгүй бүрэг нуугдмал, бага таазны цусан хангамж муу, сексийн ач холбогдол мэдэхгүй, хөгшрөлт хурдан явагддаг, сексээс зугатах шинж төлөв илэрдэг.

3-р хүрд Манипура: Хүйснээс дээш 2 хуруу орчим зайд байрладаг. Шар өнгөтэй.
Хариуцах эрхтэн: Хоол боловсруулах эрхтэнүүд, элэг, ходоод, цөс аюулхай гэх мэт хамаарна.
Энэ хүрд нээлттэй бол: Бие махбодийн энергийн төв материаллаг байдлыг хариуцдаг бөгөөд эд баяглаг мөнгөний хэмжээг хянадаг. Хэдийн чинээ хөгжинө төдийн чинээ удирдах , засаглах, эрхэндээ оруулах чанар их байдаг. Мөн өөрийн билэг авъяас оюун ухаан нээгдэнэ. Амьдралдаа их зорилго тавьдаг маш оюунлаг хүрд.
Энэ хүрд хаалттай бол: Мэдрэмжгүй, өөрийн зорилгоо ухамсарладаггүй, бусдаас тусгаарлагдмал, аймхай, шийдвэр гаргаж чададгүй.

4-р хүрд Анахата: Хоёр хөхний хооронд байрлана. Ногоон өнгөтэй.
Хариуцах эрхтэн: Зүрх судас, уушиг, амьсгалын замын эрхтэнүүд, мөгөөрсөн хоолойг хариуцана. өөрөөр хэлбэл цээжний хөндийн эрхтэн, хайр дурлалыг хариуцана.
Энэ хүрд нээлттэй бол:Хүний сэтгэлийн энергийн төв. Хэдийн чинээ сайхан нээлттэй байна төдий чинээ хайраар бялхаж, уран бүтээлийн потенциал нээгдэж зөн билэг баян байна.
Энэ хүрд хаалттай бол: Хайр дурлалд өөрийгөө бүрэн өгч чаддаггүй, хайрандаа алдана, азгүйдэлд автана, их бачимдсан байдалтай байна.

5-р хүрд Вишуддха: Хоолой дээр байрлана. Хөх өнгөтэй.
Хариуцах эрхтэн: Хооллойн хавьд байгаа бүх эрхтэн, бамбай булчирхай, халаагч суваг, дархлаа хариуцна. Өөрөөр хэлбэл ажил төрөл нийгэмд эзлэх байр суурийг хаиуцана.
Энэ хүрд нээлттэй бол: Өөрийгөө илэрхийлэх, уран бүтээлч харилцаа, хэл яриа, хувийн зан чанар дүгнэн бодох болон эмоцын байдлыг харуулна. Өөрөөр хэлбэл ажлын карьерыг, хүүхэд бол сурлагыг хариуцаж нийгэмд эзлэх байр суурийг хариуцана.
Энэ хүрд хаалттай бол: Цус багадалт, астам, толгой эргэх, архаг ядаргаа, хүнийг сул худлаа ярьдаг болгодог төдийгүй шилэн хүзүү хөших, хүзүүний урд хэсэг бүхэлдээ эвгүйтэж ангина, бамбай өвчтэй болно. Насанд хүрсэн хүн нийгэмд эзлэх байр суурьгүй болж хүүхэд сурлагандаа мууд

6-р хүрд Аджна: Мэлмий буюу 2 нүдний хооронд байрлана. Чернелин ягаан өнгөтэй.
Хариуцах эрхтэн: Чих, хамар, зүүн нүд, тархины доод хэсэг, толгойн хэсэг
Энэ хүрд нээлттэй бол: Оюун ухаан, сэтгэн бодох ой санамж, амьдралд зөв шийдвэр гаргах, эргэцүүлэх гаднах үйл явцыг хурдтайгаар хүлээж авах, мэдрэмж, зөн совин, гурван хэмжээст хараа зэргийг хариуцана.
Энэ хүрд хаалттай бол: аймхай, ичимхий, өөрийгөө буруутгасан байдалтай, янз бүрийн сэтгэл зүйн өвчинд нэрвэгдэмхий, амьдралд сонирхолгүй болох, шийдвэр гаргаж чадахгүй, мартамхай буруу шийдвэр гаргадаг байна.

7-р хүрд Сахасрара: Толгойн оройн хэсэгт байрлана. Ягаан өнгөтэй.
Хариуцах эрхтэн: Толгойн орой, дагз, зулай, баруун нүд, чих бөгөөд сансартай харьцах сүнстэй холбоотой.
Энэ хүрд нээлттэй бол: Өөрийн оюунлаг, бурханлаг, байдлыг харуулдаг ба сансраас энерги авдаг. Сансар бурхантай холбоотой өөртөө маш их итгэлтэй сансраас авах эрч хүч ихтэй, саадыг давах эрч хүч ихтэй.
Энэ хүрд хаалттай бол: Ой санамж муудна, мартамхай болно, үл итгэгч, нийгмийн байдлыг хүлээж авахдаа муу, толгой өвдөмхий, чих шуугидаг, даралт ихэснэ, нүдний хараа өөрчлөгдөнө, өөртөө итгэлгүй ганцаардмал, сэтгэлийн тэнхээгүй болно

Сэтгэгдэл үлдээх on Энергийн 7 Хүрд буюу Чакраны үүрэг, эрүүл мэндийн нөлөөлөл ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.