Энэ тарнийг өдөрт унших буюу харвал 3-н үеийн нүгэл, муу муухай арилан гэгээрнэ. “ХАНУУ ВАША ВАРА ХЭ СУУХАА” Монгол ёс гэгч бидний өв соёл, үнэт баялаг, аман билэг, ариун заншил юм. Монгол ёсоо сүлд болгон тахиж, монгол удмынхаа үр садад захиж явах нь ялангуяа аав ээж, ер хэний ч болов амин зүрх, ариун сэтгэлийн дуудлага, даллага байх учиртайг мэргэн уншигч та болгоох буй за.

Арван цагаан буян 1. Хорхой шавьжнаас аваад алив амьтны амь хөнөөхийг цээрлэж, аврал өршөөх арга замыг барин дагах 2. Юм өгөөгүй харамласан хүнд гомдохгүй, авахыг бодолгүй, харин өөрөө өгөх 3. Буруу харилцахыг тэвчин, зүй зохисыг эрхэмлэх 4. Хов зөөх, хутган үймүүлэхийг жигшин, хүлээцтэй, тайван, амирлангуйг хичээнгүйлэх 5. Худал хэлэхийг цээрлэж, шударга занг эрхэмлэх 6. Ширүүн үг, хэрцгий яриаг цээрлэж, нийлэмжтэй зөөлөн харилцах

7. Ашиг хонжоо хичээсэн далд зальхай үгийг тэвчээд, чин сэтгэлийн үгийг ил тод хэлж байх 8. Бусадтай арцалдах, элдэв хорт сэтгэлийг үл агуулан чин сэтгэлийн үгийг ил тод хэлэх 9. Хомхой шунаг сэтгэлийг цээрлэж, бусдыг хайрлах, өрөвдөх, туслах сэтгэлийг барих 10. Аливаа хүний эсрэг элдэв буруу үзэл бүхнийг тэвчээд, эвсэг зөөлөн, хүнлэг сэтгэлийг баримтлах

 

Сэтгэгдэл үлдээх on ЭНЭ ТАРНИЙГ ӨДӨРТ УНШИХ БУЮУ ХАРВАЛ 3-Н ҮЕИЙН НҮГЭЛ, МУУ МУУХАЙ АРИЛНА

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.