Эрхи эргүүлж буян үйлддэг хүмүүс байдаг Гэвч зарим хүмүүсийг ажиглаад байхад эрхинийхээ утгыг ойлгодоггүй . Эрхи эргүүлэх ёс нь нууц тарни болон тухайн бурханы үндэс дамжлагаас шалтгаалан олон янз байдаг.

Эрхиний тоо нь Бурханы жинхор буюу хот мандалыг бэлэгдэж Бурхан багшийг голд нь байрлуулж түүнийг тойроод язгуурын 5 Бурхан, Бурхан багшийн шадар ойрын 8 шавь, дайснаа дарагчийн үрийг олсон 16 их архад, 18 тамын хилэнт дүртэй 18 их Бурхад, 21 Дарь эх, дүншигийн 35 Бурхан, 4 их махаранз байна гэж бясалган бодож маань, мэгзэм, тарнийг урин уншдаг.

Бурхан багш 1
язгуурын 5
Бурхан багшийн шадар ойрын 8 шавь
Дайснаа дарсаний үрийг олсон 16 их архад
Тамын хилэнт дүртэн 18
21 Дарь эх
дүншигийн 35 Бурхан
Их дөрвөн махранз

Ингээд бүгд нийлэд 108 болж буй Толгой буюу эрхиний эхлэл төгсгөлийн том нь Бурхан багш маань өөрөө юм шүү дээ хүмүүс минь .
Эх сурвалж: Будда. Мн

Сэтгэгдэл үлдээх on Эрхи эргүүлэхэд асар их буян хурж байдаг ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.