Эмэгтэй хүн ба жирэмслэлт:

Диплом аваагүй байж жирэмслэхээр

Арчаагүй эргүү тэнэг, эрд толгойгоо мэдүүлээд, эцэг эхээ боддоггүй….

Дипломтой болчихоод жирэмслэхээр
Ажил төрөлд ч орохгүй, гэр бүлээ зовоож сурчихаад, сурсан мэдсэн чинь толгойд чинь ялзарч байгаа за…!

Төрөхгүй байхаар

Юу нь болохгүй байна, оройтлоо, төрөөч, залуу байгаа дээрээ хэнэ хүүхэд гаргаад ав нас яваад ирэхээр хүн өсгөөд өгчихсөн юм шиг амар, бас хэн ч чамайг хүүхдүүдтэй гэж бодохгүй, бие хаанд чинь ч амар…

Төрөхөөр

Яасан эрт юм, юу нь ч олон юм, хийх юмгүй гэртээ сууж байхаар залуу байгаа дээрээ ажиллаж аваач, хөгширхөөр хүн хийгээд өгсөн юм шиг эд хөрөнгөтэй, унаа малтай амар…

Ажилгүй байхаар

Ажил төрөлгүй юм байж юу нь их жирэмслэх дуртай юм, ядаж ажил хийж байгаад жирэмсэн болооод дикритний мөнгө төгрөг аваач, ажилтай байна гэдэг чинь сайхан зүйл…

Ажилай байхаар

Ажил ажил гээд байх юм хүүхэдтэй болооч, ажлын төлөө төрөө юу чи, хүүхдэд шуухад гаргаач, ажлын хинээтэй юм…
Жин нэмэхээр

Хүүе ээ болиочээ аймар юм, чи хэзээ ч турахгүй байхаа, жингээ бариач ээ…

Жингээ барихаар

Хүүе ээ юм хум идэж уугаач ээ, хачин юм бэ, зүгээр үү аймар туранхай, чи хэзээ ч таргалахгүй юм байна л дээ, аймар юм аа…

Төрсөний дараа

Одоо хэсэгтээ хүүхдээр яах вэ, ажил төрөл олж хийгээч ээ, гэрийн авгай боллоо, хүүхдээ хэнээр ч хамаагүй харуул…

Төрсөний дараа ажил хийх гэхээр

Нөхөр хүүхдээ бодсонгүй, өөрийнхөө амрыг бодлоо, тийм жаахан юмыг хэнд ч хамаагүй харуулах юм, хүүхдийн хөгжил болон хүмүүжлийг бодсонгүй… ЭХ ХҮН БАЙЖ гэдэг

Эх хүн гэдэг эрхэм алдарыг дөнгөж хүртэж буй эмэгтэй хүнийг битгий доромжил, битгий гоочил, битгий!!!!!!!

Эх сурвалж: Фэйсбүүк

ШЭЙРЛЭЭД АВААРАЙ 

Сэтгэгдэл үлдээх on ЭХ ХҮН ГЭДЭГ ЭРХЭМ АЛДАРЫГ ДӨНГӨЖ ХҮРТЭЖ БУЙ ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ БИТГИЙ ДОРОМЖИЛ ШЭЙРЛЭЖ ТҮГЭЭГЭЭРЭЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.