"Аавтайгаа машинтай явж байгаад осолд ороод би цонхоороо үсрээд гарчихсан хэвтэж байсан. Сэрээд л аавыгаа яасан бол гэж боддог юм билээ. Аавын дээрээс сандал дараад уначихсан, ухаангүй хэвтэж байсан юм. Тэр бүгдийг холдуулаад аавыг сэрээтэл “миний хүү зүгээр үү” гэж хамгийн түрүүнд асуусан 🥰 Бид хоёр босоод биеэ янзлаад гэр лүүгээ явж байхад аав “битгий урвуу царайлаад бай, ээжийнхээ санааг зовоочихно” гэж билээ. Хүн ер нь өөрийнхөө биш хайртай хүмүүсийнхээ төлөө л амьдардаг юм билээ

Сэтгэгдэл үлдээх on ...Ээжийнхээ санааг зовоочихно...

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.