Өдөр болгон 5:30-д босох нь амьдралыг тэр чигт нь өөрчилдөг. Мэдээж ямар ч сөрөг нөлөө байхгүй. Харин маш олон давуу талтай, ихэнх нь илт мэдрэгддэг ч зарим нь амьдралд мэдэгдэхгүй ч нөлөөлсөөр байдаг. Ажил, амьдрал, эрүүл мэндэд тустай энэхүү зөвлөгөөг туршаад үзэхийг хүсье. Орой унтаад сурсан хүнд өглөө босох хэцүү бас өөрийн дассан сурсан хуваариа өөрчлөх амаргүй. Тэгвэл үүнийг заавал уншаарай.

Өглөө эрт босохын ач тус

  1. Ашигтай цаг ихтэй болно. Та өөрийн үр бүтээлтэй цагийг дор хаяж 5-6 цагаар нэмэгдүүлж байна. Ихэнх амжилтанд хүрсэн CEO нар өглөө 5-6 цагийн хооронд босч амжилттай төслүүд дээрээ ажиллаж байж. Найз нар тань унтаж магадгүй зарим нь 8 цагт эсвэл түүнээс ч хойш сэрж байхад та ихэнх ажлаа аль хэдийн амжуулсан байх болно. Цаг бол өнөө цагт хамгийн чухал гэдгийг бүгд мэднэ. Цаг бол алт.
  2. Биеэ эрүүлжүүлж зөв галбиртай болох боломжтой. Та турах эсвэл булчинлаг биетэй болохыг хүсдэг байж болох юм. Тогтмол дасгал сургуулалт хийнэ гэдэг амаргүй. Өдрийн ажил, сургуулийн дараа маш их ядарсан, өлссөн ядарсан биеийг хүнд дасгал хийлгэхийг шаардах нь ихэнх хүмүүсийг шантраадаг. Харин өглөө эрт дасгал хийх үед таны бие сэргэг, тархи оюун ухаан ядраагүй байдаг. Нэгэнт танд цаг байгаа болохоор өглөө болгон дасгалаа хийсээр энэ нь удалгүй дадал болно. Үр дүн нь ч таныг гонсойлгохгүй, нүдэнд харагдаж гарт баригдана. Өглөө бүр дасгал хийснээр өдрийн турш эрч хүчтэй байна. Хүн хөгширч биш хөшиж үхдэг гэдгийг санаарай.  Яарч сандралгүй өглөөний цайгаа тухтай зооглох боломжтой болно.
  3. Бүтээлч байдлыг нэмэгдүүлнэ. 22 цагаас хойш хүмүүс шоудах, тоглох, фейсбүүк, олон нийтийн сүлжээгээр хэсүүчлэх, гар утсаа оролдох зэрэг ашиггүй цагийг өнгөрөөдөг. Харин та юу хийдэг бэ? Өөрөөсөө асуугарай. Харин түүний оронд 22 цагт орондоо орж эрхтэн унтахыг зөвлөж байна. Өглөө эрт сэрсэнээр танд ямар ч анхаарал сарниулах зүйлс гарахгүй. Эрч хүчтэй байгаа дээрээ хамгийн бүтээлч байдлыг шаардсан эсвэл хэцүү ярвигтай ажлаа хамгийн түрүүнд хийж дуусгавал өдрийн турш таныг ядраах, бухимдуулах асуудал гарахгүй. Урт хугацааны зорилго, хүсэл мөрөөдөл зэрэг хэзээ ч цаг гаргаж байгаагүй зүйлдээ цаг гарга.
  4. Тусгаарлагдмал байдал. Анхаарал сарниулдаг зүйлс маш их. Утас, тв, спорт гэх мэт зэрэг нь хамгийн ихээр зорилгодоо хүрэхэд саад болдог хүчин зүйлс. Хэрэглээгээ бүр мөсөн зогсоо гэсэн үг биш юм. Өглөө 5:30-д хэн тан руу залгаж, зурвас явуулах билээ. Үзэгчидийн тоо цөөн тул энэ үед ТВ-ээр ч олигтой юм гарахгүй.  Ихэнх хүмүүс унтаж байдаг болохоор хэн ч танд саад болохгүй. Хорвоо дэлхий унтаж байхад та зорилгодоо нэг алхамаар ойртсоор байх болно.
  5. Шинэ зуршил бий болгох. Дадал зуршилаа өөрчлөх үнэхээр амаргүй. Нэг зүйлээ нэг цагт өдөр бүр хийх хэцүү. Гэхдээ боломжтой цагтаа хийнэ, зав гарахаар гэж хойшлуулах нь ямар ч үр дүнд хүрэхгүй. Үүнийг эрт боссоноор хялбархан шийдэж болно. Учир нь өглөө эрт хойшлуулашгүй маш чухал ажил гарах нь юу л бол. Тэгэхээр дасгал хийх ч юм уу шинэ дадал зуршлыг амархан бий болгож хэвшүүлж сурна. Өглөө эрт босох нь ч гэсэн эхэндээ шинэ дадал. Аяндаа таны шинэ зуршил шүдээ угаахтай адил зуршил болно.
  6. Орлогоо нэмэгдүүлэх. Өглөө эрт боссоноор орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Цалингаас гадна нэмэлт орлогын сувагтай  болох боломжтой. Энтерпениор болох, интернет  ашиглан веб хуудас, блог, youtube суваг, хөрөнгө оруулах хийх, хувьцаа авах юу ч байж болно. Энэ цаг хугацааг ашиглан яаж орлогоо нэмэгдүүлэх боломжтой вэ гэдгээ олж мэдэх.

Ажлаасаа гарлаа гэхэд та магадгүй санхүүгийн асуудлаа шийдчихсэн байх ч юм билүү.

Хэрхэн өглөө босох вэ

Хэлэхэд амархан хийхэд хэцүү. Орой унтаад сурсан хүнд хичнээн эрт орондоо орсон ч нойр хүрэхгүй, бие организм унтдаг цагтаа л унтана гэж хэлнэ. Та эхний өдөр унтдаг цагтаа л унт. 12, 1 бүр түүнээс ч хойш байж болно. Харин өглөө 5:30-даа босох хэрэгтэй. Өглөөний цайгаа ахиухан ид. Босонгуутаа цайгаа уувал нойр сэргэх болно. Харин эргэж унтаж болохгүй. Өдөр хичнээн ядарсан ч унтаж болохгүй. Таны өдрийн ачаалал болон бага цаг унтсанаас болоод орой гэхэд та өөрийн эрхгүй маш ядрана. Тэгээд л шууд унтах хэрэгтэй. Эрт унтсан хүнд өглөө босох амархан. Таны нойр ханасан байх болно. Хэдэн өдөр туршиж үзээд та өглөө эрт босч өөрийн хүсэл мөрөөдлийг бий болгох уу эсвэл унтаж л байг уу сонголтоо хийгээрэй.

IDOL.mn

Сэтгэгдэл үлдээх on ЯАГААД ӨГЛӨӨ ЭРТ 5:30-Д БОСОХ ХЭРЭГТЭЙ ВЭ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.