Уругвай улсын ерөнхийлөгч Хосе Мухика, түүний сонгодог загварын Волксваген Беетле машиныг 1 сая ам.доллараар худалдан авах саналыг тавьж байсан талаар сэтгүүлд өгсөн ярилцлагандаа онцолжээ. Эгэл даруу амьдралын хэв маягаас нь үүдэн Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч хэмээн тодорхойлогддог Мухика, Арабын нэгэн шейх энэ саналыг тавьж байсан гэсэн байна. Мөн тэрээр 7 хоног тутмын Busqueda сэтгүүлд өгсөн ярилцлагандаа "Хэрвээ саналыг хүлээн аваад машинаа зарсан бол мөнгийг нь ядуучуудад туслахад зориулах байсан” гэдгээ хэлсэн юм. 2010 онд авсан хөрөнгө орлогын мэдүүлгээр 1987 оны цэнхэр Беетле-г 1800 ам.долларын өртөгтэй гэж бүртгэжээ.
Арабын нэгэн шейх түүний машиныг 1 сая ам.доллараар авах саналыг өнгөрсөн жилийн эхээр Болив улсад болсон олон улсын дээд хэмжээний уулзалтын үеэр тавьж байжээ. "Хамгийн энэрэнгүй” ерөнхийлөгч гэж нэрлэгддэг Хосе Мухика анх ийм санал тавихад баг зэрэг гайхсан, тийм ч их анхаарал хандуулаагүй, харин дараа нь өөр нэгэн санал орж ирэх үед жаахан буурь суурьтай хандсан гэжээ. Ерөнхийлөгчийн ордон бус өөрийнхөө гэрт амьдардаг Уругвайн төрийн тэргүүн машинаа дуудлага худалдаанд оруулахаас татгалзахгүй, машинаа зардаггүй байсны учир нь түүний 3 хөлтэй нохой болох Мануэлад хэрэг болдог байсан юм гэж хошигножээ.

Сэтгэгдэл үлдээх on “Ядуу ерөнхийлөгч”-д сая ам.долларыг санал болгож байжээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.