Манла – Эрүүл энх байлгах, ө.вчнөөс аврах.

Мянган ногоон, цагаан дарь эх – Нас уртасгах, ө.вчин г.ай, цээр муу зүүдэнд.

Мянган санжод молам – Энэ ба хойт насны буян хишиг хураахад.

Мянган сэдэд – Хэл ам, хэрүүл тэмцэл, ө.вчин зовлон, г.ай барцадыг арилгах.

Намхайнинбу – Өнцөг суудлын засалд /Огторгуй суудал/

Намсрай – /Тавгын идээтэй/ Өглөг буян, эд эрдэнэс арвижуулахад.

Намсрайн даллага – /Тавгын идээтэй/ Эдээр элбэг баян байлгах, буян хишиг арвижуулах.

Намсрайн сэржим – Ажил үйлс, эд хөрөнгө, мөнгө сан арвижуулах тухайд.

Найдан чого – Бурханы шавь арван зургаан архадын зан үйлийн уншлага. Буян хураах, шашин ном сайн үйлийг дэлгэрүүлэхэд.

Нити – Энэ ба хойт насны буянд, санасан бүх үйлс бүтээх, буян дэлгэрүүлэх, ухаан сайжруулах, муу бүхнийг зайлуулах, аюул ослоос хамгаалахад.

Ногоон дарь эх – Үйлс бүтээх, муу зүүд совин, г.ай барцад арилгах, өлзий бус үйлеээс аврах.

Нолсан – Бузар дивийг арилгах, лус савдаг аргадах тэргүүтэнд.

Овоо маани – Өнгөрсөн хүний хойтын буянд

Бумчин – Эл номыг уншуулснаар нас урт, ө.вчин үгүй, эд өглөг арвижин хүүхэд нялхасыг ө.вчин зовиураас гэтэлгэх, орон гүрэн энх амгалан орших тэргүүтэн туе эрдэм цаглашгүй болой.

Бурхан багшийн налчог – Тэнгэр, лус, шимнус, бөө тэргүүтний хорлол хараалыг няцаах, хүүхдийн ө.вчин тэргүүтэнд уншуулна.

Бурхан багшийн чого – Бурхан багшид дэлгэрэнгүй өргөл тахил өргөх зан үйлийн уншлага бөгөөд Бурхан шашинаас төрөл тутамдаа хагацалгүй олон амьтны тусыг үйлдэх боди хутгийг олох буян хураах тэргүүтэнд зориулан хуруулдаг.

Бизъяагийн дончод – /зүгдор намжалмын/ Нас буян арвижуулахад.

Брин чэнбын до – Лус савдаг баясгах, ган гачиггүй байхад.

Ганшагууд – Урьд үйлдсэн хилэнц нүглээ наманчлан, сахиус бурхадад өргел даатгал үйлдэх.

Говийнлхаа – /Тавгын идээтэй/ Айл өрхийн заяаны таван тэнгэрийг тахих зан үйл уншлага. Буян заяаг тэгшлэн ажил үйл бүтээж сүлд хийморь сэргээнэ

Гомбо – /Тавгын идээтэй/ Махгал сахиусыг тахих уншлага болой. Муу үйл нисванисаас ангижруулах, барчид зэтгэргүй байх, зуурдын зовлонгоос түргэн гэтэлгэхэд зориулан уншина.

Гонгор – /Тавгын идээтэй/ Санасан хэрэг бүтээх, буян хишиг дэлгэрүүлэх, эд барааг элбэгжүүлэн баяжуулдаг.

Дорж жодва – Хорлол хөнөөлд үл өртөх, буян арвидах, муу заяаны зовлонг үл эдлэх, ө.вчин зовиураас гэтлэх тэргүүтэнд.

Дөрвөн уулын сан – Богдхаан уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дөрвөн уулын лус савдагт сан өргөл өргөж, ажил үйлээ даатгах.

Дүншаг – Гурван үүд буюу бие, хэл, сэтгэлээр үйлдсэн хилэнц нүглийг наманчлах мөргөлийн ном.

Дуртод дагвын сэржим – Хулгай, дээрмийн хорлолыг дарах хулгайн бузар арилгах.

Давжангийн ерөөл – /Пүлжүнма/ Диваажинд төрхийг ерөөсөн их ерөөл.

Дэважингийн чого – Диваажингийн орны бүтээл бясалгалын уншлага зан үйлийн хурал. Нас нөгчигсөдийг Диваажингийн оронд төрүүлэхийн тухайд зориулан уншдаг.

Дэвжид сэржим – Г.ай барцад, хорлолыг арилгах, санасан хэрэг үйлс бүтээхэд.

Дэмбэрэл додва – Бурханы шид бадруулах ба хийморь сэргээхэд

Ерөөлийнхаан – /Санжад молам/ энэ ба хойт насны буян, аливаа үйл бүтээн эрхэнд хураахад.

Жадонба – Энэ ба хойт насны буянд, санасан бүх үйлс бүтээх, буян дэлгэрүүлэх, ухаан сайжруулах, муу бүхнийг зайлуулах, аюул ослоос хамгаалахад.

Жа наг гагдог – Харш жилтний засал, хар хэл ам, мэнгэ суудал засуулахад, хорлол хөнөөл, харшлах шалтгаан бүхнийг зайлуулахад.

Жанцан зэ мү бунжан – Ө.вчинд нэрвэгдэх, хийморь лундаа доройтоход болон хэрүүл тэмцэл, цэрэг дайнд мордоход.

Жамбалцанжод – Ухаан сэргэлэн байлгах, аливаа явдал суудал засах, цээр барцадыг арилгах, аян замд барцадгүй явах.

Жигжэд – Сэтгэл түвшин байх, аюул ослоос хамгаалахад /Тавгын идээтэй/

Жир туй – Бурханд угаал тахил өргөж, санасан хэргээ даатгахад.

Загд жүсүм – Хүүхэд нялхасыг ө.вчин зовлонгүй өсөж бойжиход

Жинливчогзолма – Гадны дотны хямрал тэмцэл бүхнийг дарахад хуруулдаг.

Замын ерөөл – /Чогжүмүнсэл/ Аян замын өлзий хийморь, замын барцад арилгахад.

Заслын найман ном – Бүх төрлийн засалд.

Их манла – Эрүүл энх ө.вчин зовлонгүй байлгах үүднээс уншдаг. Оточ манла бурханы уншлага зан үйлийн хурал ном.

Ламаа дан – Оюун билиг хурцалж, ухаан саруулсгана.

Лхого – Ө.вчтөн ба өөд бологсодыг зовлонгоос түргэн гэтэлгэхэд

Лусын сан – Лусыг аргадах, лусын хорлолыг амирлуулахад.

Лүмбүм гарву – Гал усны аюул, лус савдаг аргадахад.

Лхам – /Тавгын идээтэй/ Ямарваа үйл хэргийг бүтээхэд уншуулдаг ажээ

Сэтгэгдэл үлдээх on Ямар номыг юунд зориулж уншдаг вэ? 2-р хэсэг

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.