Өвдөгний үе, хуруу, гар, хөлийн үеэр ө.вдөх – таагүй мэдрэмжээ багасгахын тулд хүмүүс ургамлын гаралтай эм уухыг хичээдэг. Үе мөчний үрэвслийн эсрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүн бий бөгөөд муугүй үр дүнтэй гэвэл та баярлах биз ээ? Хамгийн гол нь та эмчлэгч э.мчийн зөвлөгөөг дагах нь чухал гэдгийг мартаж болохгүй. Гэхдээ яаралтай ө.вчин намдаах хэрэгтэй болбол та дараах байгалийн гаралтай хүнсийг хэрэглээд үзээрэй.

1. Розмарин: Анхилуун үнэртэй ургамал нь анагаах чадалтай ажээ. Хоолоо амтлахаас гадна гэрийн нөхцөлд ө.вчин намдаах эм хийхэд хэрэглэдэг байна. Урьд өмнө нь розмариныг байгалийн гаралтай анальгин гэдгийг та мэддэг байсан уу? Үе мөчний ямар ч ө.вчнийг хэсэгтээ дарж чадна гэдэгт та итгэлтэй байгаарай. Розмаринд үе мөчний ө.вчнийг дарах урсолын хүчил агуулагддаг, эмийг бодвол ямар ч г.аж нөлөө үзүүлэхгүй. Розмарины ид шидийг мэдрүүлэх жорыг танилцуулбал:

Орц: 20 г розмарин 2 стакан буюу 400 мл ус Бэлдэх арга: Усаа буцалгаад хандлана. Буцалж байгаа усандаа ургамлаа хийгээд 20 минут хандлаарай. Цаг болоод ирэхээр халуун зуухнаас авч хэсэг хөргөнө. Өдөрт 2 аягаар ууна.

2. Хээрийн шивлээ: Хээрийн шивлээг эмийн сангуудаар борлуулдаг. Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна ө.вчин намдаана. Мөн маш их төрлийн амин дэм, эрдэс бодисоор баялаг. Хэрхэн хэрэглэх вэ? Хандлаад л өдөрт 2 аягаар ууна. Үр дүн нь тун удахгүй мэдрэгдэнэ шүү.

3. Куркума: Азиас гаралтай уг амтлагчийн анагаах чадлыг бид бүгд мэднэ. Хэрвээ таны үе мөчөөр ө.вдөөд байвал ө.вчин намдаах эмийн оронд куркума хэрэглээд үзээрэй. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна ө.вчин намдаах, гэмтсэн эд эсийг сэргээх, биеийг хоргүйжүүлэх үйлчилгээ үзүүлдэг байна. Куркумагийн анагаах шидийг өөр дээрээ мэдрэхийг хүсвэл та дараах байдлаар хэрэглэнэ:

Орц: 1 хоолны халбага куркума (20 г) 3 аяга буюу 750 мл ус 3 хоолны халбага зөгийн бал (60г) Бэлдэх арга: Гал дээр усаа тавина. Буцалж эхлэнгүүт нь куркумагаа хийхэд ус шаргал өнгөтэй болж анхилуун үнэртэнэ. 10 минут зөөлөн буцалгаад галаас авч хөргөнө. Хөрсний дараа 3 х.х зөгийн балаа хийж сайтар хутгана. Ингээд л таны амттай ундаа бэлэн боллоо. Өдрийн турш бага багаар нь хувааж уух бөгөөд үе мөчөөр ө.вдөх ө.вчин аажимдаа багассаар байх болно.

4. Цагаан гаа: Энэхүү жагсаалтанд цагаан гаа орно гэж та бодож байсан байх. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна ө.вчин намдаах чадалтай юм. Дараагийн удаа үе мөчөөр ө.вдөөд байвал:

Орц: 20 г үрж жижиглэсэн цагаан гаа 2 стакан буюу 400 мл ус 2 хоолны халбага зөгийн бал Бэлдэх арга: Дээрх бусад тохиолдлуудын адил ханд бэлдэнэ. Усаа буцалгаад үрж жижиглэсэн цагаан гааг хийж 20 минут хандлана. Хөргөж шүүгээд дээрээс нь зөгийн балаар амтлаарай. Амтны хувьд үнэхээр сайхан бөгөөд үе мөчний ө.вчнийг үр дүнтэйгээр дарна. Өдөрт хоёр аягаар уухад та үе мөчний ө.вчнөө мартах болно.

5. Маалингын үр: Дэлгүүрүүдээр зардаг болжээ. Боломжийн үнэтэй зарагдах маалингын үр нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Үе мөчний ө.вчний үед яагаад үр дүнтэй вэ гэж та бодож байна уу? Уг үрэнд агуулагдах Омега-3 нь дархлааны системийг дэмжиж өгөх бөгөөд бие эрхтнийг ө.вчинтэй тэмцэхэд тусалдаг. Тосны хүчил Омега 3–ын тухайд ярихад ургамлын гаралтайг нь сонгохыг зөвлөж байна. Хэрвээ амьтны гаралтай Омега 3 бол эрүүл мэндэд муугаар нөлөөлөх эрсдэлтэйг та мартаж болохгүй. Маалингын үрийг хэрхэн зөв хэрэглэх вэ? Өдөрт танд 40 г үр байхад л болно (2 хоолны халбага). Шууд идэж болно эсвэл салатаа амтлаарай. Маалингын үрийг халаахгүй байх нь зүйтэй, учир нь халаах явцад тосны хүчил алдагдаж шим тэжээл нь мууддаг байна. Тэгэхээр та үрийг байгаагаар нь идэх нь илүү үр дүнтэй буюу таны биед илүү шим тэжээлтэй байх ажээ. Үе мөч ө.вдөх тэр үед ибупрофен уух гэхээсээ өмнө бидний санал болгосон байгалийн гаралтай хүнсийг хэрэглээд үзээрэй. Таны эрүүл мэндэд ямар ч г.аж нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ та өөрийн эмчлэгч эмчийн өгсөн зөвлөгөөг заавал дагах ёстой гэдгээ мартаж болохгүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com

Сэтгэгдэл үлдээх on Үе мөчний ө.вчнийг анагаах 5 хүнс. Хадгалаад аваарай

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.