Үйлийн үрийн хуулийн талаар бид бүгд мэднэ. Энэ нь ёс суртахууны философийн алтан дүрэм юм. Бусад хүмүүс өөрийн тань төлөө хийгээсэй гэсэн зүйлийг бусдад зориулж хий.

Өөрөөр хэлбэл өөрт тань хүмүүс яаж хандаасай гэж хүснэ, түүн шигээ бусдад ханд. Юу тарина, түүнийгээ хураана. Дэлхий ертөнц рүү эерэг эсвэл сөрөг ямар энерги цацруулна тэр нь тань руу ирэх болно. Энэхүү үзэл санаа нь бараг бүх шашны гол багана болж өгдөг. Үнэндээ маш олон хүмүүс шашинд итгэдэггүй байлаа ч энэ л зарчмыг гол мөрдлөгөө болгож ёс суртахуунлаг, эрхэм хүндтэй амьдралаар амьдардаг.

Үүнийг хүн болгон тэр бүр мэдэхгүй байж болох ч, үйлийн үрийн хууль гарцаагүй үйлчилдэг нь үнэн билээ.

Та амжилтанд ямар нэг зүйл төлөхгүйгээр хүрэх боломжгүй. Төлөөс нь шаргуу хөдөлмөр, тэсвэр тэвчээр, золиос юм.

Эрх чөлөө ба хариуцлага хоёр нэгэн зэрэг оршдог
Бусдыг хайрласан хайр таньд буцаж ирэх болно, энэ нь тухайн хүн таныг буцаад хайрлах байдлаар илрэхгүй байж болох ч, ертөнц танд хариу барина. Хайрлах нь өөрөө шагнал юм.

Ажилдаа хэрхэн хандаж байгаа тань орчлон ертөнцөд хэрхэн хандаж байгаатай адил.
Ажлын тань үнэ цэнэ тухайн ажилдаа өгч буй анхаарал, зүтгэл, энергиэр хэмжигдэнэ.

Сурах ёстой хичээлээ сурах хүртлээ бид нэгэн ижил замаар зовлон шаналлыг амссаар байх болно.
Өнгөрсөн эсвэл ирээдүйдээ санаа зовох нь одоо цагтаа оршихоос маань хумсалж байдаг.
Хэрэв бид ёс суртахуун, сүнслэг буюу оюунлаг байдал, дотоод хөгжил дэвшилдээ анхаарал хандуулбал сөрөг бүхэн устгагдах жамтай.

Шунал хүсэл болоод амар амгаланг зэрэг мэдрэх боломжгүй.

Жижигхэн үйлдэл хүртэл орчлон ертөнц даяар томоос том тархаж байдаг. Үл ялиг мэт санагдах жижиг зүйлийг хүртэл бүрэн дүүрэн ухамсартайгаар хийж байгаарай.

Таныг эхлэхээс нааш юу ч өөрөө хийгдэхгүй. Хамгийн эхний алхам жижиг байдаг ч гэсэн хамгийн чухал нь юм.

Таны хайр, энерги, шаргуу хөдөлмөр, урам зориг нь хүн төрөлхтөнд бүгдэд нь нөлөөлж байдаг.

Орчлон ертөнц таныг эдгээрийн төлөө шагнах болно.
Амьтай бүхэнд хор учруулбал та үүнийгээ хэзээ нэгэн цагт өөрөө заавал амсдаг бөгөөд үүнээс тойрч гарах аргагүй юм.
Өсөж хөгжихийн тулд бид өөрчлөлтөд нээлттэй хандах ёстой.

Өнгөрснөөсөө суралцаж, яг одоо хийж байгаа зүйлээ хамгийн сайнаараа хий. Энэ нь улам гэрэлт ирээдүйг бүтээнэ.
Хэн ч таныг аз жаргалтай болгоход хариуцлага хүлээхгүй, та л өөрийгөө жаргалтай болгож чадна.
Бид орчин тойрныхоо нэг хэсэг юм. Бидний энерги эргэн тойрон болон ойролцоох хүмүүст маань ул мөрөө үлдээж байдаг, тэр нь эерэг эсвэл сөрөг байх нь танаас шалтгаална.
Өөрчлөлт дотроос ирдэг. Гаднах өөрчлөлт дотоод өөрчлөлтөөс эхэлдэг. Биднийг бусад хүмүүс засна гэж найдах нь буруу юм. Зөвхөн бидэнд л тэр хүч чадал бий.

Хэрвээ та өөрийнхөө жинхэнэ мөн чанараар амьдрахгүй бол үнэхээр танд заяасан, амьдрах ёстой амьдралаараа амьдрахгүй байна гэсэн үг.
Харахыг хүссэн өөрчлөлтөө бид өөрсдөө бүтээх ёстой. Үүнийг үг, бодол, үйлдлээрээ дамжуулан хийх нь зүйтэй юм.

Эх сурвалж: https://consciousreminder.com/

Сэтгэгдэл үлдээх on Үйлийн үрийн 20 хууль

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.