• Хүн бүрийн тэр бүр мэддэггүй ч бидний амьдрал ахуйд шууд нөлөөлж байдаг бурхан шашны үйл, бөө мөргөл, засал номын талаар ү.змэрч, засалч Л.Нямаатай хийсэн цуврал ярилцлагынхаа хоёрдугаар хэсгийг хүргэж байна.
-Өмнөх ярилцлагадаа таныг бөөгийн өмсгөлөө өмсөлгүйгээр үйл хийдэг тухай ярихад их олон хүмүүс гайхаж байсан. Тийм зүйл байж болохгүй гэж хэлэх хүнтэй ч таарлаа?

-Ер нь гайхах байх. Зарим бөө нар өмсгөл хувцас нь олон жилийн нүүр үзэж, хэр тортог болох тусам сайн гэж үздэг. Бөө болгон адилхан байх албагүй. Харин миний хувьд өмсгөл, хэрэглэл маань муухай болчихвол зүгээр л угаачихдаг. Онгод тэнгэрийн зан үйлд маань ч саад болоод байдаггүй учраас одоо хүртэл хип хоп хувцастайгаа зан үйл, засал номоо хийсээр байгаа. Намайг ингэж ярилаа гээд хүмүүс гайхах нь мэдээж шүү дээ.

-Та бөө хирнээ маш олон бурхан тахилтай юм. Бурханы шашин бөөгийн шашин хоёр харшлах тал бий юу?
-Азай буурал өвгөдийн орон зай болон бурхны сүсэг нь нинжин сэтгэл хайраас бүтдэг. Бурхан шүтэж байгаа нь тухайн айлын хойморь эзэнтэй болж байна гэсэн үг. Харин бөө бол хорвоо ертөнцийн бүх шашны үүсэл гарал бөгөөд бүх зүйлс бөө мөргөлтэй салшгүй холбоотой. Бөө мөргөл бол эртний ёс заншил бөгөөд бүх юмны үндэс. Харин энэ зүйлийг бөө хүн далд ертөнцтэй ид шидээр бүтээж байдаг. Явж явж нэг тэнгэрийн доор байдаг учир бөө мөргөл, бурхны шашин хоёр харшлах зүйлгүй.
-Одоо цагт ү.змэрч бөө гэх хүмүүс их олон болсон байна. Фэйсбүүкээр хүртэл мөнгө авч үздэг хүмүүс байна. Таны хувьд эдгээр хүмүүсийн тухай ямар бодолтой байдаг вэ?
-Фейсбүүк болон утсаар үздэг хүмүүс байдаг байхаа. Тэдгээр хүмүүсийг үгүйсгэхгүй. Үзүүлж байгаа болон үзэж байгаа хүмүүсийн л асуудал байх. Миний хувьд фэйсбүүк болон утсаар үздэггүй. Над дээр ирж засал номоо хийлгэдэг, сахиусны даатгалд байдаг хүмүүсээ гадаад дотоодын хаана ч байсан ярихад нь үзээд өгдөг.

-Ер нь лусын х.орлол, удмын х.араал гэж юу юм бэ?
-Лусын х.орлол гэдэг нь байгаль дэлхийтэй буруу харьцах, уул усны эзэн савдагыг хилэгнүүлэх зэргээс үйдэлтэй бөгөөд энэ нь үе дамжсан болон өвөг дээдсээс үүдсэн х.орлол байж болдог. Мөн одоо цаг дээр ч хүмүүс уул устайгаа буруу харьцсанаас лусын х.орлолд алхам бүрт өртөж болдог. Харин удмын х.араал нь хүмүүс хоорондын хэрүүл тэмцэл, атаа жөтөөнөөс үүдсэн байх нь элбэг.
Жишээлбэл, уул усаа дээдлэх ёс уламжлал мартагдаж байгаагаас үүдээд зарим хүмүүс булаг шанд, намагтай газарт байшин барьж амьдарснаас болоод лусын гүйдэлд дайруулах, лус савдагыг догшруулж байна.

-Хүний биед ч.өтг.өр шүгэлсэн тохиолдолтой таарч байсан гэсэн. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
-Олон ч с.үнс ч.өтг.өрүүдтэй учирч байсан. Наян нас хүрч байгаа нэг эмээд ч.өтг.өр шүгэлсэн гээд нутгийнхаа удган зайран, чадвартай гэсэн хүн бүр дээр очсон гэсэн. Ч.өтг.өр нь эмээгийн биед олон жил болж ужгирсан байсан. Шөнө болохоор биеэр нь гүйгээд унтуулдаггүй, байнгын гэрлээ асаалттай хонодог гэж байсан. Тэгээд тэр эмээ холоос намайг зорьж ирсэн. Засал хийхээс өмнө эмээ ерөөсөө амар тайван унтаж чаддаггүй, байнгын биеэр нь юм гүйгээд түүнийгээ хүмүүст хэлэхээр ойлгодоггүй гэж байсан. Харин засал хийсний дараа эмээгийн бие их дээрдэж, одоо хэвийн амьдарч байгаа.

-С.үнс ч.өтг.өр гэхээр яг юу байдаг нь сонирхолтой байна? Ер нь ямар учраас хүний биед ч.өтг.өр шүгэлдэг юм бэ?
-Бид бол замбуулинд байгаа хүмүүс. Бид бүгдийн эмээ өвөө, аав ээж бурхан болж, тэдний с.үнс биед шилжсэнээр дараа төрөлдөө үр хүүхэддээ эргэн төрдөг.
Тухайн хүн олон шалтгааны улмаас н.ас ба.рсан байж болно. Ямар ч шалтгаантай байлаа гээд т.а.лийгаач ийн 49 хоногт тэр с.үнсийг амар амгалан байлгаж явуулах ёстой байдаг. Гэтэл араас нь у.йлж хэтэрхий их г.ашуудаж ха.рамсаад байвал с.үнс төрлөө олохгүй төөрөөд, эргэж буцаад байдаг. Ингээд эргэж буцсан с.үнс эд хөрөнгө, үр хүүхэддээ хорогдож удах тусмаа ч.өтг.өр болж хувирдаг.
Энэ ч.өтг.өрүүд хүний энергээр хооллож, эрч хүчийг нь сорж байдаг. Ийм учраас хүний ажил үйлс бүтэлгүйтэх, амьдралд г.ай ба.рцад тохиолдож эхэлдэг. Ингэж хүний энергиэр хооллох с.үнс ч.өтг.өрүүд удах тусам чадалтай болж эхэлдэг. Зарим тохиолдолд буг ч.өтг.өрүүд олон янзын дүрсээр энгийн хүмүүст харагдах нь ч бий.

-Таны хийсэн засал хүндээ хүрсэн эсэхийг яаж мэддэг вэ? Тухайн хүндээ шууд мэдэгддэг үү?
-Над дээр маш олон хүн ирж засал ном хийлгэдэг. Тэр хүн болгоны з.овлон ш.аналалыг дааж засаж явдаг. Миний сахиустай надаар дамжуулан холбогдсон хүмүүсээ би өөрийн онгод зөн совингоороо мэдэрдэг.Миний хийсэн засал тухайн хүнд үр өгөөжөө өгсөн байна уу үгүй байна уу гэдгийг өөрийн зөн совингоор мэдэрдэг. Хийсэн засал бүрийнхээ араас үр дүн гарсан эсэхийг заавал шалгадаг зантай.

-Шашны зан үйл ярихаар үйлийн үр гэдэг зүйл байнгын яригддаг. Тиймээс үйлийн үр гэж юу байдаг талаар тайлбарлаж өгөхгүй юу?
-Энэ хорвоо дээр үнэ төлбөргүй зүйл гэж байдаггүй. Тухайн хүн муу зүйл хийвэл эргээд заавал үр төлөөс ирдэг гэж ойлгож болно. Өвөг дээдэс, элэнц хуланцын хийсэн буруу үйлдлээс болоод өнөө цагт амьдарч байгаа гэмгүй үр хүүхдүүд нь хохирч явдаг. Сайн үйлийн үр, муу үйлийн үр бүхэн эргэж ирдэг. Үйлийн үрийн хариу үсний ширхэгээс ч нарийн тооцогддог.

-Улаач хүний арын амьдрал ямар байдаг вэ? Ямар ч г.ай тотгоргүй амьдардаг болов уу?
-Миний хувьд энгийн амьдарч байсан бол би урлагийн хүн юм уу хууль сахиулагч болох байсан. Гэтэл хувь тохиолоор би огт өөр ертөнцөд амьдарч эхэлсэн. Ийм болсондоо х.арамсах зүйлгүйгээр олон түмэндээ тус дэм болж яваадаа сэтгэл ханамжтай амьдардаг. Монгол үндэстэн эрт дээр үеэсээ бөөгийн зан үйлийг дээдэлж ирсэн ард түмэн. Тийм ч учраас өнөө цагт ч маш олон улаач тодорсон байдаг.
Улаач хүнд ар гэрийн дэмжлэг туслалцаа асар их хэрэгтэй, чухал байдаг. Гэвч улаач бүрийн ар гэрийнхэн тэр бүр сайхнаар хүлээн авч чаддаггүй учраас улаачид сэтгэл дундуур явах нь элбэг байдаг. Г.омдож г.уних г.утрах бэ.рхшээлүүд зөндөө л тулгардаг. Энэ олон б.эрхшээлийг даван туулаад гарсан эрмэг зоригтой улаач нар байгаа. Б.эрхшлээлийг давж чадаагүй сэтгэлээр унаж, х.арамсалтайгаар унасан улаач нар ч зөндөө бий. Мөн уг онгод тэнгэргүй улаач бөө нар амьдралаараа тоглуулаад унасан тохоилдол ч олон байдаг.

Нөгөө талаас ар гэрийн ямарваа нэгэн асуудал гарахад ихэнхидээ улаач хүмүүсийг муу зүйл хийсэн мэтээр харддаг. Гэтэл улаач хүн бусдын сайн сайхны төлөө засал хийдэг болохоос биш хэрэлдэж муудалцсан бүрийгээ харааж ерөөгөөд алж талаад байдаггүй. Үг гэдэг хүчтэй. Хүний амнаас гарч байгаа үг тухайн хүнийхээ бодол санааг шууд илэрхийлж байдаг. Хүний амьдрал гэдэг өчүүхэн тоглоом биш ээ. Онгол тэнгэр бурхад хийгээд далд ертөнц гэдэг нь тоглоом биш ээ. Үүнийг л улаач нарыг ар гэрийнхэн сайтар ойлгомоор юм даа гэж боддог.
Мэдээж бөө ч гэсэн хүн юм болохоор асуудал гарах нь мэдээж. Гэхдээ асуудал үүсэхээс өмнө мэдэж зам мөрөө засаж явдаг.

ZINDAA.mn

Ү.змэрч, засалч Нямаа: Т.а.лийгаач ийн араас хэтэрхий их г.ашуудвал с.үнсийг нь төөрүүлдэг 3 сэтгэгдэлтэй

3 сэтгэгдэл “Ү.змэрч, засалч Нямаа: Т.а.лийгаач ийн араас хэтэрхий их г.ашуудвал с.үнсийг нь төөрүүлдэг”

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.