Хүний тулгуур эрхтэн болох яс тэр дундаа өвдөг нь нас ахих тусам ө вдөж, алхахад бэрхшээлтэй болдог.Монголчууд суурин амьдралд шилжсэнээс хойш, хотод амьдарч буй хүмүүсийн цагаан идээний хэрэглээ багасаж, ясны ө вчин нилээдгүй газар авах болсон. Энэ үед эм тан ихээр хэрэглэх нь ө вчнийг түр намдааж болох ч, ямар нэг эмчилгээ болдоггүй учир эсрэгээрээ элэг, ходоодыг гэмтээдэг. Тиймээс бид танд үе мөчний ө вчингээ эмгүй анагаах, гэрийн аргаар хийж болох хор нөлөөгүй эмчилгээний бэлдмэлийн жорыг хүргэхээр бэлтгэлээ.

Өвдөг ө вдөх шалтгаан

Насжилт: 30 наснаас эхлэн хүний яслаг болон мөгөөрслөг эдийн уян хатан чанар алдагдаж эхэлдэг. Энэ үеэс эхлэн шим тэжээлээр баялаг хоол хэрэглээгүйгээс эсвэл бусад ө вчинтэй хавсарснаар өтөл насанд өвдөг ө вддөг.

Кальци: Хүний яслаг эдийн 99%-ийг бүрэлдүүлдэг тэжээл бол кальци. Харин 1% буюу нэн чухал болох шим тэжээл нь магни, фосфор, Д амин дэм зэрэг элементүүд байдаг билээ. Эдгээрийн тэнцвэр алдагдсанаар хижээл наснаас эхлэн үе мөч ө вдөж эхэлдэг.

Биеийн жин: Хүний биеийн бүх жинг тулгуур эрхтэн болох нуруу, өвдөг үүрч байдаг. Тиймээс залуу наснаас эхлэн, хэт таргалалттай байсан хүмүүс энэ ө вчнөөр шаналах нь элбэг.

Хүйтэн: Хөл, өвдөгний үе нь цусны эргэлтийн төв болох зүрх судаснаас хамгийн хол хязгаарт байдаг учраас даарч хөрсөн үед хялгасан судас агшиж, улмаар энэ хэсгийн шим тэжээл болон эсэргүүцэх чадамжинд с өргөөр нөлөөлж, ө вчлөх, ө вчин сэдрэх шалтгаан болдог.

Хүйс: Энэ ө вчинд эмэгтэйчүүд, эрчүүдээс 2-4 дахин их өртөмтгий байдаг. Цэвэршилтээс шалтгаалан зарим дааврын өөрчлөлтөнд орох нь ясны сийрэгжилтийн явцыг түргэсгэдэг юм.

Ажил мэргэжил: Энэ ө вчинд тогооч, замын цагдаа, зөөгч, үйлчилгээний ажилтнууд зэрэг байнгын зогсоо ажил хийдэг хүмүүс өртөмтгий байдаг.

Шидэт эмчилгээний жор болон хэрэглэх арга

Орц:

3 цайны халбага үзэм
2 цайны халбага желатин (40грамм)
8 цайны халбага флаксын үр (flax seed)
4 гүнжидийн үр
40 гр жижиглэж хэрчсэн хулууны үр
200 грамм органик зөгийн бал

Хэрхэн бэлтгэх вэ?

Желатинаа урьдчилан бэлтгэсэн бүлээн усанд хийж найруулна. Бусад орцоо шилэн саванд хийж, дээрээс нь бэлтгэсэн желатинаа нэмж холигчинд хийж нэгэн жигд болтол хутгана. Үүнийгээ сайн таглаатай шилэн саванд хийгээд эм маань бэлэн болно.

Хэрхэн хэрэглэх вэ?

Үүнийгээ сэрүүн, нарны гэрэлгүй газар хадгалж, өдөр бүр өглөө болон өдрийн хоолноос 30 минутын өмнө 1 цайны халбагыг идээрэй. Энэ бэлдмэл нь таны үений уян хатан байдлыг сэргээж, үе мөч болон ясны ө вдөлт, хоол боловсруулах системийн эрүүл байдалд онцгой сайнаар нөлөөлөх юм. Мөн ямар ч хор, химийн найрлагагүй учир аль ч насны ямар ч ө вчтэй хүмүүс хэрэглэж болох давуу талтай.

CAAK.mn

Сэтгэгдэл үлдээх on Өвдөг болон үе мөчний өвчнийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ? ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.