Монголчууд эрт дээр үеэс энэ өдрийг тэмдэглэж, зул өргөж, буян үйлдвээс хийсэн буян нь хэд дахин арвиждаг хэмээдэг. Мөн Монголын ард түмэн Зулын 25-ны өдрийг ахуй амьдралтай холбон тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Тухайлбал, их дүйчэн өдрөөс өмнө монголчууд өвлийн идшээ бэлдэж дуусаад олон амьтны амь тасласан нүглээ зулын 25-нд наманчилж, амь хороосон малынхаа төрлийг дээшлүүлэх буянд шамдан зул өргөж, хурал ном даган баясдаг байж. “Энэ өдөр Богд Зонховагийн магтаалын тарни “Мэгзэм”-ийг олон дахин уншваас сүсэгтэн олны буян арвижна” хэмээн бурхны номд заажээ.

Мигзэмийг Түвд хэлээр

Мэгмэд зээвий дэрчин Жанрайсиг

Дэмид чинбий банбу Жамбий Ян

Дүдбүн малуй жомзад Санвыдаг

Ганжан хайвы зүгжан Зонхова

Лувсандагвы шавлаа солвоон дэв

Мигзэмийг Монгол хэлээр

Их нигүүлсэнгүйн гуу сан Жанрайсиг

Хиргүй айлдалын эрхт Манзушир

Шулмасын омгийг даран зохиогч Очирваань

Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова

Сайн оюут Лувсандагвын өлмийд мөргөе.

МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

Сэтгэгдэл үлдээх on ӨНӨӨДӨР “МЭГЗЭМ” ОЛОН УНШВААС БУЯН АРВИЖНА

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.