Хүүхэдтэйгээ хамт дэлгүүр ортол ундаа авна гээд уйлаад байвал яах вэ? Та алийг нь сонгох вэ? Энэ бол хамгийн хэцүү сонголтуудын нэг болсон. Энэхүү асуудлаас гарах хамгийн амархан арга бол өөрийн гараар ундаа, сок хийн хүүхэддээ уулгаарай. Насанд хүрсэн хүн ч гэсэн өглөөдөө цэвэр жимсний жүүс уугаад ажилдаа гарвал эрч хүч ихтэй байна, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирна.

Орц: Алим
Лемон (маш бага)
Хийх арга: Алимаа арилган цэвэрлээд жижигхэн хэрчинэ. Миксер дотроо хийн дээрэс нь лемоноосоо бага зэргийг хийгээд , жоохон шүүсийг нь шахаж хийвэл илүү амттай болдог юм шиг санагдсан. Ингээд л 3мин миксердэхэд хангалттай.

Орц: Алим
Ууттай цөцгийтэй тараг (сахаргүй бол ямар ч тараг байж болно.)
Хийх арга: Алимаа арилган цэвэрлээд жижигхэн хэрчинэ. Миксер дотроо хийгээд жижиг цайны аяга тараг хийнэ. Ингээд л 4 мин миксердэхэд сайхан амттай тараг бэлэн болно. Дээрэс нь сахар нэмэхгүй уух хэрэгтэй.

Эх сурвалж: Mongoljingoo.mn

Сэтгэгдэл үлдээх on Өөрийн гараар алимны нухаш хийцгээе! ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.