Монголчуудын ярьж заншсанаар цагаан хорхойтох буюу хялгасан хорхойн ө.вчний талаар мэдээлэл өгөхөөр БЗД-ийн 4-р хорооны “Эрүүл өрх” өрхийн эрүүл мэндийн төвийн Эрүүл мэндийн нийгмийн ажилтан Ө.Элбэрэлттэй ярилцлаа.

Хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолддог хялгасан хорхойн ө.вчин хэрхэн халдварладаг вэ?

Хялгасан хорхойн ө.вчин нь хүнээс хүнд дамжин халдварладаг Enterobius Vermicularis үүсгэгчтэй халдварт ө.вчин. Дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн уг празитаар халдварлагдсан гэсэн эрдэмтдийн таамаглал байдаг.

Ялангуяа буурай хөгжилтэй, хөгжиж буй улсуудад энэ шимэгчийн халдвар түгээмэл тохиолддог. Шимэгч хорхой нь 0,7-1,3 см урттай, цагаан өнгөтэй, тахиралдсан байдаг учраас манайхан “Хүүхдийн цагаан хорхой” гэж нэрлэсэн. 5-10 насны хүүхдүүд илүүтэй ө.вчилдөг боловч бүхий л насны хүмүүс ө.вдөх эрсдэлтэй. Халдварын эх уурхай нь халдварлагдсан хүн боловч хүүхэд өөрөө өөрийгөө тодорхой циклээр халдварлуулдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд шөнө унтсан үед анусын булчин суларна. Энэ үед уг хялгасан хорхой хошногоны сүвээр гарч, өндгөө цацна. Харин энэ өндгөнд загатнуулагч бодис агуулагддаг. Хүүхэд нойрондоо бөгсөө маажсанаар тухайн хүүхдийн хумсны завсар өндөгнүүд үлддэг. Өглөө хүүхэд хэрвээ гараа угаагаагүй, эсвэл дутуу угаасан тохиолдолд хоолтой хамт дахин гэдэс рүү орж, өндөгнөөс авгалдай, авгалдайнаас бие гүйцсэн шимэгч болж, өсч үрждэг. Мөн үүн дээр нэмж хэлэхэд хуруугаа хөхдөг, амандаа байнга гараа хийдэг, хумсаа мэрдэг хүүхдүүд Enterobius Vermicularis шимэгчийн халдварт өртөх өндөр эрсдэлтэй байдаг.

Тэгэхээр хүүхдийн хувийн ариун цэврийг сайтар сахиулах, зөв дадал хэвшилтэй болоход нь анхаарах шаардлагатай болж байна. Нөгөө талаар дархлааг нь дэмжих хэрэгтэй болов уу?

Тийм ээ. Хувийн ариун цэврийг сахихын зэрэгцээ дархлааг дэмжвэл ямарваа ө.вчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Хүний бие тэр болгон ө.вчинд өртөхгүй байх байгалиас заяасан зохицуулалттай гэж хэлж болно. Үүнд дархлааны тогтолцоо хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Шимэгч хорхойны тухайд хүний биед нэвтрэхийн тулд гурван хоригийг давж гарах хэрэгтэй болдог. Тодруулбал, шүлсэн дэх задлагч бодисууд, ходоодны хүчиллэг орчин, сүүлд нь гэдэсний хэсгийн дархлаа юм. Харин ядарсан, биеийн дархлаа суларсан үед бүх хаалт нь зохистой байдлаар ажилладаггүй. Өөрөөр хэлбэл шимэгч хорхойн өндөг амаар орон хоол боловсруулах замаар дамжиж, нарийн гэдсэнд ирээд өсч эхэлдэг. Цаашид бүдүүн гэдсэнд хүрэх хүртлээ амьдардаг. Эр цагаан хорхой нь долоон долоо хоног амьдрах чадвартай бол эм нь 5-13 долоо хоног амьдарна. Эр, эм шимэгч хорхой нарийн гэдсэнд үржилд ормогц эр нь үхэж, өтгөнтэй хамт гадагшилдаг. Харин үр тогтсон эм хорхой анусанд ирж өндөглөдөг.

Хялгасан хорхойтой болсон үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Эмнэлзүйд илрэх шинж тэмдэг буюу зовиурын хамгийн сонгодог шинж нь анус буюу хошного орчим загатнах. Загатналт нь шөнөөр ихэсдэг. Учир нь эмэгчин хорхой хүүхдийг хөдөлгөөнгүй, тайван болж, нойрсоход анусны орчим гарч ирж өндгөө цацдаг. Загатналт нь янз бүр, бага зэрэг загатнахаас эхлээд хүчтэй ө.вдөлттэй дүйцэхүйц хэмжээний загатнах нь ч бий. Маажсанаас арьсыг гэмтээж, хоёрдогчоор халдвар орох нөхцлийг бүрдүүлдэг. Тухайлбал буглаа, мундас, бактерийн гаралтай арьсны үрэвсэл зэрэг үүсч болно. Ганц хүүхдэд ч биш, насанд хүрэгчдэд хүртэл халдварладаг. Ор дэрний хэрэглэлээр дамжин халдварлаж болно. Халдварласан хүүхдийн сэтгэл санаа тогтворгүй болж, цочромхой байдалд ордог. Хялгасан хорхойг удаан хугацаагаар тээвэл хоол тэжээл, эрдэс бодисын шимэгдэлт алдагдаж, турж болно. Зарим тохиолдолд хэвлийгээр хүчтэй базалж ө.вдөх шинж илэрдэг.

Цагаан хорхойн халдвар нь бага насны охидод б.элгийн уруул, ү.трээнд орж үрэвсэл үүсгэх нь бий. Үүний улмаас б.элгийн уруул загатнах, маажих, доош юм гарах шинж илэрнэ. Мөн шээсний сувагт орж үрэвсүүлснээс шээхэд хорсож ө.вдөх, цаашилбал бөөрний тэвшинцэрийн үрэвсэлд өртөх эрсдэлтэй. Энэ халдварын 30 хувьд нь шинж тэмдэг огт илэрдэггүй учраас мэргэжлийн эмчид хандах, лабораторийн шинжилгээ өгөх хэрэгтэй гэдгийг сануулмаар байна.

Хэрхэн оношлуулж, эмчлүүлэх вэ. Эмчилгээнд хэдий хэр хугацаа шаардлагатай болдог вэ?

Манай улсад бүх дүүргийн эрүүл мэндийн төв болоод хувийн лабораториудад цагаан хорхойн өндөг илрүүлэх шинжилгээг хийдэг. Нэг удаагийн шинжилгээгээр илрэхгүй байх магадлалтай байдаг. Учир нь өндөг хүний гэдсэнд орж авгалдайнаас нас бие гүйцэн өндгөө гадагшлуулж үржих хүртэл 1-2 сар болдог. Тиймээс ойр ойрхон 3-4 удаагийн шинжилгээнд хамрагдах нь оношийг үнэн зөв гарахад ач холбогдолтой.

Мөн гэрийн нөхцөлд оношлох хэд хэдэн арга байдаг. Тухайлбал, хүүхдийг унтсанаас хойш 2-3 цагийн дараа хошногоны амсар орчмыг шалгах хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн унтаж, бие тайвшрахад хорхой гарч ирж, өндөглөх нь нэмэгддэг. Энэ үед амьд хорхой илрүүлэх боломжтой. Хялгасан хорхой нь бичгийн үдээсний хэмжээтэй, тахиралдсан, цайвар шаргал өнгөтэй байдаг. Мөн бие зассаны дараа өтгөний гадаргууг шалгаж болно. Хорхой ихээр халдварласан үед өтгөнд олонтаа илэрдэг. Үүнээс гадна бараан өнгийн дотуур хувцас өмсүүлээд, өглөө шалгавал цагаан өнгийн хорхойг олж харж болно. Үүний дараа эмчид хандан шинжилгээ хийлгэн эмчилгээ бичүүлж авах хэрэгтэй. Шимэгч хорхойн эмчилгээнд шимэгчийн эсрэг үйлчилгээтэй тусгай эм, бэлдмэлийг хэрэглэдэг. Илэрсэн шимэгчийн тодорхой төрлөөс хамааран эмийг сонгодог. Эмчилгээг гэрийн нөхцөлд хийнэ. Эмийн эмчилгээнд шимэгч хорхой маш хурдан үхдэг боловч зөвхөн нас биенд хүрсэн хорхой нь у.стдаг. Өндөгнүүд нь амьд байсаар байдаг учраас хоёр долоо хоногийн дараа дахин эм уудаг. Өтгөнд шимэгчийн өндгийг илрүүлэх давтан шинжилгээнд ороод с.өрөг хариу гарвал эдгэрсэнд тооцож болно.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Цагаан хорхойн шимэгч нь бохирлогдсон гар, хоол хүнсээр дамжин халдварладаг гэж дээр дурдсан. Иймээс гарын ариун цэврийг сайтар сахиж, гарыг ойр ойрхон угаалгах, хумсыг дор дор нь авах, хоол хүнсийг сайтар жигнэж, болгож идэх, жимс жимсгэнийг сайтар угааж , хальсыг нь авч идэх нь чухал. Мөн шимэгчийн өндөг нь наалдамхай чанар ихтэй учраас гэрийн хивс шал, ор дэр, хүүхдийн тоглоомонд ихээр наалддаг учир сайтар цэвэрлэгээ хийх шаардлагатай. Нэг анхаарах зүйл нь ор дэрний даавуу, хүүхдийн хувцас бохирлогсон эд зүйлсийг цэвэрлэх үед сэгсэрвэл өндөг агаарт цацагдаж, хамраар дамжин амьсгалын замыг үрэвсүүлэх эрсдэлтэй. Мөн ор дэрний даавуу, унтлагын хувцас, хөнжил гудас зэргийг нарны гэрэлд дэлгэж тавих нь үр дүнтэй байдаг гэдгийг эцэг эхчүүдэд сануулж хэлье.

Сэтгэгдэл үлдээх on Ө.Элбэрэлт: Цагаан хорхой нь хүний биед 5-13 долоо хоног амьдрах чадвартай байдаг

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.