Бид хариу арга хэмжээгээ ДЭМБ-ын удирдамжийн дагуу 24-48 цагийн дотор хавьтлуудыг тогтоож шинжилгээ хийж ажиллаж байна. Бид халдварын тархалтыг хяналтдаа авахын тулд 2, 3 дугаар хавьтлуудыг хяналтдаа авч тусгаарлаж байгаа. Хамгийн айж байгаа зүйл бол өчигдөр батлагдсан тохиолдлын ахынх нь эхнэр, хүүхэд хоёроос нь халдвар илэрсэн. Ингээд хавьтлуудыг тогтоохоор сургуулиар явж хавьтлуудыг тусгаарлаад байна. Түүнчлэн энэ хүн нь Эмоци продакшны тоглолтыг үзсэн байгаа. Халдвар батлагдсан оюутнууд маршрутаа худлаа хэлсэн учир тагнуул, цагдаа мөрдөж, маршрутыг тогтоосон байгаа. Эдгээр оюутнууд нь цайны газар, караокед болон ойрын харилцаанд орсон гэх мэт асуудлууд гарсан учир эрсдэлтэй гэж үзэн анхаарлаа хандуулж ойрын хавьтлуудыг олж шинжилгээ хийсэн. Илэрсэн 9 хүний тухайд эхний тохиолдолдоо шинжилгээ сөрөг гараад давтан шинжилгээн дээр гурван тохиолдол нь илэрсэн. Ойрын хавьтлуудын эхний шинжилгээнээс хэдийгээр халдвар илрэхгүй байгаа ч хавьтлуудаас гарах эрсдэл байгаа учир хатуу хөл хориог ХӨСҮТ-өөс 14 хоног сунгах хүсэлт гаргасан байгаа” гэдгийг онцлон хэллээ.

Эмоци продакшнаас дараах зарыг тавьжээ.
Эмоци продакшны 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тоглолтыг Соёлын төв өргөөний их танхимын
17 дугаар эгнээний 29-35, 38-41, 49, 50,
16 дугаар эгнээний 35-44,
15 дугаар эгнээний 36-46,
14 дүгээр эгнээний 35-46 дугаар суудалд сууж үзсэн хүмүүс @Emotsi production Эмоци продакшн гэсэн Фейсбүүкийн мессенжер хаягт холбоо барих утасны дугаар, үзсэн суудлын дугаарыг бичнэ үү. Мөн 88611070 гэсэн дугаараар холбоо барина уу.

ITOIM.mn

Сэтгэгдэл үлдээх on ​А.Амбасэлмаа: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал Эмоци продакшны тоглолт үзсэн байна

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.