Сүүлийн үед хүн амын нас баралтын тэргүүн эгнээнд хоол боловсруулах замын өвчлөл, хорт хавдар зонхилох болсон. Энэ нь манай улсад хүнсний аюулгүй байдлын стандарт алдагдаж химийн найрлагатай импортын бүтээгдэхүүн хэрэглэх болсонтой холбоотой гэж мэргэжлийнхэн тайлбарладаг. Үүнтэй холбогдуулан УИХ-ын нэр бүхий 16 гишүүн “Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” болон “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хамтран санаачилж, УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд өргөн барьжээ.

Нэр бүхий 16 гишүүний санаачилж, өргөн барьсан хуулийн төслүүд батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэрт генийн өөрчлөлттэй таримал, ургамал тариалах, генийн өөрчлөлт агуулсан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хориглох юм.

Харин импортын бүтээгдэхүүний найрлагад таван хувиас ихгүй хувиргасан амьд организм агуулсан байх шаардлагыг тавих юм. Европын холбоо болон генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний эсрэг хориг арга хэмжээ авч буй бусад улс орнуудын жишигт нийцүүлэн эхний ээлжинд ийнхүү таван хувиар босго тогтоох төсөл боловсруулжээ.

Хувиргасан амьд организм /ГМО/бүхий бүтээгдэхүүн дэлхий даяар маргаан дагуулсаар байгаа бөгөөд сүүлийн үед хэдэн арван улс ГМО бүхий бүтээгдэхүүний импортыг зогсоогоод байгаа юм. ГМО-г хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөтэй хэмээн үздэг бол зарим хүн аюулгүй хэмээн үзэж, хүнсэнд хэрэглэхэд асуудалгүй хэмээн хэлдэг билээ.

Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаж, хууль тогтоомждоо энэ талаарх зохицуулалт оруулан, хүнсний хяналт, стандартаа чангатгасаар байгаа хамгийн сүүлийн үеийн жишээ бол ОХУ юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн онд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс хувиргасан амьд организмыг хүнсний хэрэглээнээс хална хэмээн мэдэгдэж байсан юм. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Засгийн газар өнгөрсөн онд хувиргасан амьд организм буюу ГМО бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийг хориглох шийдвэр гаргасан юм. Түүнчлэн ОХУ гадаадын улс орнуудаас ГМО бүтээгдэхүүний худалдан авалтыг зогсоох талаар судалж эхэлжээ.

Харин манай улсын хувьд 2012 онд Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа генийн өөрчлөлттэй хүнсийг “Хувиргасан амьд организм” хэмээн тодорхойлсон бөгөөд зөвхөн гадаадын зээл тусламжаар авахыг хоригложээ. Харин дотооддоо үйлдвэрлэх, импортлоход ямарваа нэгэн хязгаарлалт байхгүй байгаа юм. Энэ нь хоол хүнсээр дамжуулан хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл учруулах эрсдэл үүсгэж байгаа юм.

Цөөн хүн амтай, байгалийн арвин баялаг нөөцтэй манай улсын хувьд хүн амаа эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах бүрэн боломж бий.

Генийн өөрчлөлтөд орсон түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг идэж, хэрэглэх нь ямар аюултай вэ 

Хүний бие зарим төрлийн нян бактери, хорт бодисыг тодорхой хэмжээгээр тэсвэрлэх боловч байгалийн хуулийн эсрэг бүтээгдсэн генийн өөрчлөлттэй организмыг тэсвэрлэж чаддаггүй байна. Хүний дархлааны 70 орчим хувь нь өлөн гэдсэнд байдаг. Энэ төрлийн бүтээгдэхүүний хүний биед болон бусад амьд организмд үзүүлэх сөрөг нөлөөг бүрэн дүүрэн судалж амжаагүй байгаа ч одоогийн байдлаар генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн хоол хүнсээр дамжин цусанд шингэж, дархлаа сулруулах, улмаар харшил, хорт хавдар, хэт таргалалт үүсгээд зогсохгүй үр удмаа үлдээх чадварт ч сөргөөр нөлөөлж буй болохыг олон орны эрдэмтэд туршилтаар баталсан байна.

Greenpeace: Генийн өөрчлөлттэй хүнсний бүээгдэхүүний жагсаалт: 

Импортоор орж ирж байгаа генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний жагсаалтад бидний өдөр тутамдаа хэрэглэдэг “Lipton” цай, “Snickers”, “Twix”, “Mars”, “Nestle” шоколатууд болон “Соса-Соla”, “Sprite", “Fanta”, “7-Up” зэрэг хийжүүлсэн ундаа, “Heinz”-ийн кетчуп, майонез багтаж байна. “Greenpeace” олон улсын байгууллагаас гаргасан одоо худалдаалагдаж байгаа генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүдийн хар жагсаалтыг хүргэе. 

"Unilever" компанийн дараах бүтээгдэхүүнүүд:  

  • Lipton (цай)
  • Brooke Bond (цай)
  • Беседа (цай)
  • Calve (майонез, кетчуп)
  • Rama (масло)
  • Пышка (маргарин)
  • Делми (майонез, йогурт, маргарин)
  • Альгида (зайрмаг)
  • Knorr (амтлагчууд)

"Nestle" компанийн дараах бүтээгдэхүүнүүд:

  • Nescafe (кофе болон молоко)
  • Maggi (шөл, бульоны, майонез, амтлагч, цуу)
  • Nestle (шоколад)
  • Nestea (цай)
  • Nesquik (какао)

"Kellog's" компанийн дараах бүтээгдэхүүнүүд:

  • Corn Flakes (Овьёос, өглөөний хоол)
  • Frosted Flakes (Овьёос өглөөний хоол)
  • Rice Krispies (Овьёос өглөөний хоол)
  • Corn Pops (Овьёос өглөөний хоол)
  • Smacks (Овьёос өглөөний хоол)
  • Froot Loops (Овьёос өглөөний хоол)
  • Apple Jacks (Овьёос өглөөний хоол)
  • All-bran Apple Cinnamon/ Blueberry
  • Chocolate Chip (шоколад)
  • Pop Tarts (жигнэмэг)
  • Nutri-grain (жигнэмэг)
  • Crispix (жигнэмэг)
  • Smart Start (Овьёос өглөөний хоол)
  • All-Bran (Овьёос өглөөний хоол)
  • Just Right Fruit & Nut (Овьёос өглөөний хоол)
  • Honey Crunch Corn Flakes (Овьёос өглөөний хоол)
  • Raisin Bran Crunch (Овьёос өглөөний хоол)
  • Cracklin” Oat Bran (Овьёос өглөөний хоол)

"Hershey's" компанийн дараах бүтээгдэхүүнүүд

  • Toblerone (нэрийн бүх төрлийн шоколат)
  • Mini Kisses (зөөлөн чихэр)
  • Kit-Kat (шоколад)
  • Kisses (зөөлөн чихэр)
  • Semi-Sweet Baking Chips (жигнэмэг)
  • Milk Chocolate Chips (жигнэмэг)
  • Reese”s Peanut Butter Cups (самрын тос)
  • Special Dark (хар шоколад)
  • Milk Chocolate (сүүтэй шоколад)
  • Chocolate Syrup (шоколадны сироп)
  • Special Dark Chocolate Syrup (шоколадны сироп)
  • Strawberry Syrop (гүзээлзгэний сироп)

"Mars" компанийн дараах бүтээгдэхүүн

  •  M&M's
  • Snickers
  • Milky Way
  • Twix
  • Nestle Crunch (шоколад)
  • Milk Chocolate Nestle (шоколад)
  • Nesquik (найруулдаг шоколад)
  • Cadbury (Cadbury / Hershey “s) Fruit & Nut

Heinz компанийн бүтээгдэхүүн:

  • Кетчуп (ердийн болон давсгүй)
  • Chili Sauce (Чили соус)
  • Heinz 57 Steak Sauce (мах амтлагч соус)

Hellman”s компанийн бүтээгдэхүүн:

  • Real Mayonnaise (ердийн Майонез)
  • Light Mayonnaise (калор багатай Майонез)
  • Low-Fat Mayonnaise (тослог багатай Майонез)

PepsiCo компанийн бүтээгдэхүүн

  • Pepsi
  • Pepsi Cherry
  • Mountain Dew

Frito-Lay үйлдвэрийн бүтээгдэхүүн (тос буюу бусад дагалдах орц бүтээгдэхүүн нь генийн өөрчлөлттэй)

  • Lays Potato Chips (Төмсний чипс, бүх төрлийн)
  • Cheetos (chips) Төмсний чипс, бүх төрлийн)

Cadbury/Schweppes компанийн бүтээгдэхүүн:

  • 7-Up
  • Dr.Pepper

Pringles (Procter & Gamble) компанийн бүтээгдэхүүн:

  • Pringles (Нэрийн бүх төрлийн чипс – Original, Low Fat, Pizza-licious, Sour Cream & Onion, Salt & Vinegar, Cheezeums)

Цагаан будаа

Сорт, үйлдвэрлэгч тодорхойгүй болон Хятад, Тайван улсуудад тарьж ургуулсан цагаан будаа генийн өөрчлөлттэй байна. ОХУ дотоодын хэрэгцээний цагаан будааныхаа дийлэнх хувийг БНХАУ-аас импортолдог. Экологичдын судалгаагаар БНХАУ сүүлийн хоёр жил гаран генийн өөрчлөлттэй цагаан будааг маш өргөн цар хүрээтэйгээр хууль бусаар тариалж дотоодын болон олон улсын зах зээлд эрчимтэй экспортолж байгаа нь тодорхой болоод байгаа юм. Экологичдын мэдээлсэнээр “Greenpeace” байгууллагынхан 2005 оны хавар БНХАУ-ын тариаланчид, фермер, компаниудаас импортолсон цагаан будааны дээжийг Германы лабораторид шинжлүүлэхэд нийт компаниудын 2/3 буюу 25 компаний 19-ийнх нь тариалсан цагаан будаа генийн өөрчлөлттэй байгааг тодорхойлжээ. Түүнчлэн будааны гурилаар хийсэн буюу орц найрлаганд нь орсон каш, хүүхдийн будаа, сүүн тэжээл, гоймон зэргийг хэрэглэхээс эрс татгалзах нь зүйтэй гэж анхааруулжээ. 

ITOIM.mn

​Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний хар жагсаалт 2 сэтгэгдэлтэй

2 сэтгэгдэл “​Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний хар жагсаалт”

  1. Yu we.ed naraas busdiig n idej boloh ymuu.ymar shoshog temdgelgeetei bwal idej bolohgvi ymar bwal ayulgvi gedgiog sudlaad heleed ogooch.🙏🙏🙏🙏🙏hynalt tawij ajillaj bga baiguulguud ard tvmendee tuslaad heleed ogooch🙏🙏🙏🙏

  2. Генийн өөрчлөлттэй хүнс гэж ойлгомжтойгоор хэлбэл жишээ нь амьтны аль нэг чанарыг тухайлбал мах, сүү зэргийг илүү их хэмжээгээр гарган авахаар генд нь өөрчлөлт оруулан хөгжүүлсэн. Бурханаас өгсөн өгөгдлийг нь өөрчилсөн гэсэн үг. Байгалийн жамыг зөрчсөн хэрэг гэж мунхаг би ойлгож байна. буруу юу?

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.