Толгой өвдөлтийг гарал үүслээр нь анхдагч ба хоёрдогч гэсэн хоёр бүлэгт хуваана. Анхдагч толгой өвдөлтийн үед үзлэг, шинжилгээгээр ямар нэг органик шалтгаан олдохгүй. Анхдагч толгой өвдөлтөд мигрень, хүчдлийн толгой өвдөлт, толгойн багцалсан (кластер) өвдөлт зэрэг тархины бүтцийн өөрчлөлттэй холбоотой бус эмгэгүүд хамаардаг. Харин хоёрдогч буюу шинж тэмдгийн толгой өвдөлт нь тархи болон тархины мэнэн бүрхэвчийн үрэвсэл, тархины буглаа, аалзавч бүрхүүлийн дорх цус харвалт, гавал тархины гэмтэл, хавдар, хамрын дайвар хөндийн үрэвсэл, хордлого зэргийн улмаас үүснэ.

Дараах толгой өвдөлтүүд зонхилон тохиолдоно. Үүнд:

Хүчдлийн(булчин чангарлын) толгой өвдөлт Мигрень Архаг өдөр тутмын толгой өвдөлт Хүчдлийн толгой өвдөлт

Энэ нь гавлын гадна талын хөндлөн судалт булчин чангарсантай холбоотой үүснэ. Тархалт хүн амын дунд 78%-ийг эзлэх бөгөөд ихэвчлэн оюуны хөдөлмөр эрхэлдэг, толгой хүзүү нэг хэвийн байрлалд удаан хугацаагаар сууж ажилладаг эсвэл стресс, ачаалалтай, нойргүйдэлтэй хүмүүст зонхилон тохиолдоно.

Шинж тэмдэг:

Толгой нийтдээ, эсвэл дагз-зулай, зулай-духны орчимд байрлах хөших, дүйрэх, дарсан, багласан мэт өвдөлт Хөнгөнөөс дунд зэрийн хүчтэй өвдөлт Өвдөлт биеийн хүчний ачааллаар дордохгүй Толгой, хүзүү, мөрний булчин хөндүүрлэж, эмзэглэлтэй болж болно Мигрень Энэ нь удамшлын шалтгаантай судас зохицуулгын өөрчлөлтийн улмаас үүснэ. Тархалт хүн амын дунд 16 %-ийг эзэлдэг.

Эмнэлзүйн үндсэн шинж тэмдэг нь толгой таллаж, лугшиж, хүчтэй өвдөх хөдлөл бөгөөд өвдөлт ихэвчлэн нүдний ухархай, дух-чамархайн орчимд төвлөрөн, толгойн нэг талыг хамрана. Ихэвчлэн гэрэл, дуу чимээ, хөдөлгөөнд сэдэрдэг. Зарим хүмүүст дотор муухайрах, бөөлжих зовиур илэрдэг. Мигрений толгой өвдөлт нь хэдэн цагаар үргэлжилдэг бөгөөд 3 өдөр хүртэл ч үргэлжилж болно.

Архаг өдөр тутмын толгой өвдөлт Нийт хүн амын гурван хувь нь архаг өдөр тутмын толгой өвдөлттэй байдаг. Толгой өвдөлт сард 15-аас дээш хоногт, гурваас дээш сарын турш илэрвэл архаг өдөр тутмын толгой өвдөлт гэнэ. Архаг өдөр тутмын толгой өвдөлт нь толгой өвдөлтийн биеэ даасан хэлбэр бус, уг хүмүүсийн олонхи нь мигрень, булчин чангарлын өвдөлттэй байдаг. Зарим тохиолдолд олон давтамжтай толгой өвдөлт нь өвчин намдаах эмийг хэтрүүлэн хэрэглэснээс үүсч, эмээс хамааралт толгой өвдөлтийг нөхцөлдүүлдэг байна.

Эмээс хамааралт толгой өвдөлт

Мигрень, багцалсан болон хүчдлийн толгой өвдөлттэй хүмүүс эмчийн зааваргүйгээр өвчин намдаах эмийг хэтрүүлэн хэрэглэснээс өвчин намдаах эмэнд хамааралтай болж эм уухгүй бол толгой өвдөж, тэгснээр илүү их эм хэрэглэх гэх мэт буруу цикл үүсдэг.

Эмийн хамааралт толгой өвдөлттэй хүмүүст дараах зөвлөмжийг өгнө:

Буталбиталын хослол (Fiorinal, Fioricet, Esgic), наркотик (мансууруулах) эмээс бүрэн татгалзах Триптан (Imitrex ба бусад), асдирин/ацетаминофен/кофейны хослолыг (Excedrin) сард есөн хоногоос илүү хэрэглэхгүй байх Стеройдын бус үрэвслийн эсрэг эмийг (Ibuprofen, Advil, Motrin, Aspirin) сард 15-аас илүү хэрэглэхгүй байх Ацетаминофен (Tylenol) долоо хоногт хоёроос олон хэрэглэхгүй байх  Аюултай толгой өвдөлтийн шинж тэмдэг

Дараах толгой өвдөлт илэрвэл яаралтай эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Үүнд:

Гэнэт үүссэн, хэдэн секунд, минутын дотор өвдөлт хүчтэй болсон, амьдралдаа тохиолдсон хамгийн хүчтэй толгой өвдөлт гэж дүрсэлж байвал
Хүчтэй толгой өвдөлт халууралт ба хүзүүний хөшингөтэй хавсарч байвал Уналт таталт, зан төрхийн өөрчлөлт, ухамсарт ухааны алдагдалтай хавсарвал Эрчимтэй дасгал хөдөлгөөн хийсний дараа, бага хэмжээний гэмтлийн дараа хурдан хугацаанд эхэлсэн бол Шинэ толгой өвдөлт илэрсэн, ялангуяа жирэмсэн эсвэл 40-өөс дээш настай бол Мөчдийн сулрал, бадайрал, харааны өөрчлалттэй хавсарч илэрвэл яаралтай эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй Толгой өвдөлт ба тархины хавдар Тархины хавдартай хүмүүсийн барагцаалбал 50%-д толгой өвдөх зовиур илэрдэг. Архаг толгой өвдөлттэй хүмүүст тархины хавдар үүсч болох ба толгой өвдөлтийн төрх өөрчлөгдөх, илүү хүчтэй болох, дотор муухайрах , бөөлжих шинж тэмдэг хавсарвал мэдрэлийн эмчид үзүүлж онош тодруулах хэрэгтэй.

Толгой өвдөлтөөс сэргийлж болох уу?

Архаг толгой өвдөлттэй хүмүүс толгой өвдөлтийн хуанли хөтөлснөөр толгой өвдөлтийн сэдрээгч хүчин зүйлсээ таниж, зайлсхийснээр толгой өвдөлтийн давтамжаа бууруулж чаддаг.

Толгой өвдөлт сэдрээх хүчин зүйл:

Стресс Хоол алгасах, хэт бага хоол идэх Кофейн хэт бага эсвэл хэт их хэрэглэх Хэт их эсвэл хэт бага унтах А рхи хэрэглэх Зарим төрлийн хоол хүнс (улаан в ино, бяслаг, шоколад, самар, өндөг, улаан лооль, цитрус, өөхтэй хоол)

Толгой өвдсөн үед ямар арга хэмжээ авах вэ?

Хөнгөн зэргийн эрчимтэй өвдөлт байвал аль болох өвчин намдаагч эмээс татгалзах, халуун цай, кофе уух, агаарт гарах, унтах, өөртөө цэгэн массаж хийх гэх мэт арга хэмжээг авна. Мигреньтэй хүмүүс харанхуй, сэрүүн, чимээгүй өрөөнд орж хэвтэх нь үр дүнтэй. Дундаас хүчтэй өвдөлттэй бол эмчийн зөвлөсөн өвчин намдаагч эмийг ууна.

Дүгнэж хэлэхэд толгой өвдөх зовиур илэрсэн хүмүүс мэдрэлийн эмчид үзүүлж толгой өвдөлтийн хэлбэрийг тогтоолгож, өөрийн өвдөлтийг хянах арга, толгой өвдөлтийн хуанли хөтлөх арга зүй, толгой өвдөлтийн сэдрээгч хүчин зүйлсээ таних, урьдчилан сэргийлэх, эмийн эмчилгээний зөвлөгөө авах нь зүйтэй. Хэрвээ өвдөлтийн давтамж олон, хөдөлмөрийн чадвар алдагдуулж байвал урьдчилан сэргийлэх эмчилгээнд орох шаардлагатай.

Эх сурвалж: Интермед эмнэлэг

 

Сэтгэгдэл үлдээх on ​Дараахь шинж тэмдэг илэрч, толгой өвдвөл яаралтай эмнэлэгт хандаарай

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.