Улаанбаатар Сонгдо эмнэлгийн дотрын эмч Б.Байгал ходоодны эмгэгийн талаар бэлтгэсэн зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

Ходоодны ө.вчин ямар шалтгаанаас үүсч байна вэ

Сүүлийн үед ходоодны ө.вчин нэлээд залуужих хандлагатай байна. Монголын хувьд ходоодны ө.вчин үүсгэж байгаа хэд хэдэн шалтгаан байна. Нэгд, хеликобактерийн халдвар, тархалт нөлөөлж байна. Хеликобактерийн халдвар нь Монголын хүн амын 90 хувийг хамарч байна. Хоёрт, хоол хүнсний зохистой хэрэглээ алдагдсанаас ходоод г.эмтэж байна. Гуравт, а.рхи д.арс болон т.амхины зохисгүй хэрэглээ ходоодонд шууд нөлөөлж байна. Дөрөвт, стрессийн нөлөөнөөс үүдэлтэй ходоодны ө.вчлөл нэмэгдэж байна. Ходоод өөрөө маш мэдрэмтгий эрхтэн гэдэг утгаараа стрессийн нөлөөгөөр г.эмтэх үзэгдэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Эдгээр үндсэн шалтгаанаас үүдэн ходоодонд үрэвсэл үүсч, цаашлаад ходоодны ш.арх болж байна. Урт хугацаанд эмчид үзүүлэхгүй, эмчилгээгээ хийлгэхгүй явснаас ходоодны х.авдар болох эрсдэл гарсаар байна.

Таны цээж байнга х.орсоод байна уу

Цээж х.орсоод байна, хоол идсэний дараа хэвлийгээр цанхайж, дүүрэх, гэдэс маш их дүүрч, хоол шингэхгүй байна, а.юулхай дээр халуун оргиж төөнөх зэрэг з.овиур илэрч байгаа бол энэ нь ходоодны архаг үрэвслийн шинж тэмдэг байх магадлалтай юм байна. Мөн ходоодны архаг үрэвсэл үүсэх явцад бидний хэрэглэж байгаа хоол ундны дэглэм алдагдсанаас ходоодны хүчил улаан хоолой руу буцаж урсах байдлаар илэрдэг байна. Үүнийг ходоод, улаан хоолойн сөргөө ө.вчин гэдэг бөгөөд ходоодны ө.вчлөлтэй хүмүүсийн 90 орчим хувь нь эл ө.вчнөөр ө.вчилсөн байдаг. Энэ ө.вчин нь тухайн хувь хүнээс маш нарийн дэглэм шаарддаг, хувь хүн өөрөө ухамсарлаж ө.вчнийхөө зовиурыг бууруулах боломжтой юм. Улаан хоолойгоор дамжиж ходоод руу хоол хүнс ордог. Ходоодны амсар дээр цагариг хэлбэртэй булчин байдаг. Ходоод руу хоол ороход булчин хаагдаж, ходоодонд орсон хоол 4-5 цаг тасралтгүй боловсорч, гэдэс рүү орж гадагшилдаг байна. Гэтэл өглөө хоосон гараад, өдөр нь бас юм идэхгүй явж байгаад орой гэнэт идэх, эсвэл хоол ихээр идчихээд хэвтэх, хэвлийн хэсгээр хэт таргалсан, т.амхины хэт их хэрэглээ, стрессийн нөлөөнөөс болж ходоодны амсар дээр буй булчин дутуу хаагдаж эхэлдэг байна. Булчин дутуу хаагдсанаас болж ходоодонд ороод боловсрох ёстой хоол хүнс нь бүрэн боловсрохгүй улаан хоолой руугаа буцаж эхэлдэг. Ингэснээр ходоодны хүчил улаан хоолой руугаа буцаж урсах үзэгдэл үүсч, улаан хоолойн доод хэсгийг үрэвсүүлэхээс гадна тухайн хүнд цээж х.орсох, ам гашуун оргих, горойх, гулгих, хирхрэх зовиур илэрч эхэлдэг аж. Ийм зовиур илрэхэд зарим хүмүүс содатай ус уугаад зовиураа дарж, нэлээд олон жил явсны дараагаар дуран оношилгоо хийлгэхээр ирдэг байна. Гэхдээ ийм шинж тэмдэг илрээд удсаных нь дараа биш, илэрч эхлэнгүүт нь заавал дурангийн оношилгоо хийлгэх хэрэгтэй гэнэ. Эл ө.вчлөлд насны ялгаа гэж байхгүй. Сүүлийн үед 16, 17 настай өсвөр насны хүүхдүүд цээж х.орсох зовиуртай явдаг болжээ. Дурангийн оношилгоо хийснээр ходоодны улаан хоолой доод хэсэг хэр их үрэвсэж, ходоодыг хэр их г.эмтээж байгааг нь 5 зэргээр тогтоодог байна. Аль зэрэгт байгааг нь тогтоосны дараа тухайн хүнд эмийн эмчилгээ болон дэглэмийг зөвлөнө. Энэ ө.вчлөл нь олон жилийн х дэглэм алдагдсанаас үүсэж байгаа учраас эмчилгээний 20 хувь нь эм, 80 хувь нь дэглэмээс шалтгаалдаг байна. Тэгэхээр тухайн хүний өөрийн тэвчээр, хичээл зүтгэлээс эл ө.вчин ихээхэн хамаарна гэсэн үг. Эм ууж эхлэхээр ходоодны хүчил дарангуйлаад зовиур алга болохоор дэглэм алдаж, дахиад л сэдрэх тохиолдол гардаг байна. Ходоодны хүчил дарангуйлах эмийг удаан хугацаагаар хэрэглэвэл ходоодны архаг үрэвслийг даамжруулах эрсдэл байдаг. Тиймээс дэглэмийг маш сайн баримтлах хэрэгтэй юм байна.

Дэглэм яаж барих вэ

Улаан хоолой руу урсч байгаа зүйлийг үүсгэхгүй байхаар дэглэм барих ёстой аж. Хэвлийн хөндийн дотоод даралт гэдэг зүйлийг үүсгэхгүй байх ёстой. Нэгд, хоолыг цагаар иднэ. Өглөө, өдөр, оройн гэсэн дэглэмээр хооллоно. Ходоодонд хоол ороод 4-5 цагийн дараа боловсордог учраас өглөөний хоолоо идээд 4-5 цагийн дараа өдрийн хоолоо иднэ. Хоолноос хоолны хооронд аль болох ходоодны хүчил их ялгаруулах зүйлс идэхгүй, хэрэглэхгүй байх хэрэгтэй.Үүнд, бүх төрлийн чихэр, хүчил ихтэй жимс, хийжүүлсэн ундаа, халуун ногоо, амтлагч хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хоёрт, хоол идэнгүүтээ хэвтэж огт болохгүй. Хоол идсэнээс хойш наад талын хугацаа нэг цаг, цаад талын хугацаа хоёр цагийн дараа хэвтэх асуудал яригдана. Орой унтахаас өмнө 3 цагийн өмнө хоол идэх ёстой гэсэн үг. Нэг дор ихээр хоол идэхгүй, шингэн ихээр уухгүй байх хэрэгтэй. Нэг дор ихээр идэж, ууссанаас болж мөн л ходоодондоо боловсрохгүй улаан хоолой руу буцаж урсана. Тиймээс хоол хүнсээ дундаж хэмжээгээр идэх хэрэгтэй. Гуравт, хоолыг аль болох бариун хувцастай идэхээс зайлсхий. Энэ нөхцөлд мөн л хэвлийн даралт үүсгэж, ходоодонд боловсорч чадахгүй улаан хоолой руу урсах асуудал үүсдэг. Ходоод, улаан хоолойн сөргөө ө.вчинд т.амхи голлох үүрэг гүйцэтгэдэг учраас т.амхины хэрэглээг зогсоох ёстой. Тиймээс иргэд иймэрхүү з.овиур илэрвэл нарийн мэргэжлийн эмчид хандаж, дурангийн оношилгоо хийлгэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Хэрвээ цээж х.орсолттой удаан явбал улаан хоолойн салст нь өөрөө маш нимгэн учраас хүчилд түлэгдэж, энэ байдлаараа олон жил явснаас болж ходоодны доод хэсэгт ш.арх шалбархай үүсдэг. Энэ нь аажимдаа улаан хоолойн салстыг г.эмтээж, улаан хоолойн х.авдар үүсгэх эрсдэлтэй байдаг. Тэгэхээр цээж х.орсохыг намжаагаад яваад байх нь цаашдаа илүү ноцтой асуудлыг үүсгэж болох учраас эрт үед нь оношлуулах хэрэгтэй байна.

Монгол хүний ходоодны онцлог гэж байдаг. Монголчуудын дийлэнх нь хүчил ялгарал ихтэй хүмүүстээ ордог учраас хэт их амтлагчтай, халуун ногоотой хоол хүнс тохиромжгүй гэж үздэг. Аль болох ходоодныхоо орчинг алдагдуулахгүй хоол хүнсийг сонгох ёстой. Мөн хоолноос хоолны хооронд ус сайн уухыг зөвлөж байна. Ус нь өөрөө ходоодны хүчиллэг орчинг сааруулж, ходоодыг хамгаалах үүрэг нь эмээс илүү нөлөө үзүүлдэг. Ходоодны ө.вчлөлтэй хүмүүс ө.вдсөн үед нь эм ууж, дэглэм бариад, ө.вдөөгүй үед дэглэмээ барихгүй гэдэг ойлголтоос салах хэрэгтэй. Хеликобактерийн халдвар нэлээд өндөр байгаа энэ үед бид аль болох залуугаасаа ерөнхий хоолны дэглэм гэдэг зүйлийг барьж явснаар ирээдүйд ходоодны ө.вчлөл, ш.арх, х.авдраар ө.вчлөх эрсдэлийг бууруулах боломжтой юм.

ITOIM.mn

Сэтгэгдэл үлдээх on ​​Б.Байгал: Цээж хорсолттой явснаас ходоодонд ш.арх үүсч, цаашлаад...

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.