Хар аяндаа л нулимс цийлэгнээд ирлээ. Эмчлэгдэх боломжтой байсан гэж бодохоор голыг нь зурж, сэтгэл нь яасан их эмтэрдэг бол. Ижий, аавтайгаа эрхлэн тоглож, эрүүл саруул гүйж байсан зургаахан настай Э.Маргад-Эрдэнэ хүү гэнэт учир битүүлгээр өвдөж, улмаар эмч нарын хари.уцлагагүй байдал, буруу оношоос болж өвчин нь хүндрэн, өнгөрсөн есдүгээр сард хара.мсалтайгаар хорвоог орхижээ.
Тийм нарийн шинжилгээнд хариуцлагагүй хандсан "Бони Вита" лабораторийн дарга, мэргэжилтнүүдэд хүний ёсзүй байдаггүй юмаа гэхэд мэргэжлийн ёс зүй баймаарсан. Заавал хариуцлага тооцуулах хэрэгтэй.
ISEE.mn сайтын Энэ ярилцлагаас анхаарал татах өөр нэг зүйл нь хөрсний бохирдол, усны чанар хорт хавдарт нөлөөлж магадгүй гэнэ. Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд хавдраар маш их өвчлөх болсон. Нүхэн жорлонгоосоо салж чадахгүй, зундаа бохир нь хальсан усанд хүүхдүүд нь тоглож байхад өвдөхгүй гээд ч яах билээ.
хара.мсалтайгаар хүүгээ алдсан М.Мөнхцэцэг дахин ийм зүйл өөр хэнд ч битгий тохиолдоосой гэсэндээ буруу онош тавьдаг, хариуцлагагүй эмнэлгийн байгууллагатай эцсээ хүртэл тэмцэхээ илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх on Эмнэлзүйн лабораторийн буруутай үйлдлээс болж хүүхэд н.ас ба.ржээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.