Сургамж авсан бодлууд байнга толгойд эргэлдээд хэзээ тэмдэглэлдээ буулгах вэ гэж байтал. Ажил амьдралдаа амжилттай яваа найз Enkhbolor Gantulga-ын “Бараг 30 насандаа миний сурсан 30 зүйл” нийтлэлийг уншаад урам аван өөрийн БЛОГ-ийнхоо буланд нийтэллээ.
26 насандаа: Миний сурсан 26 зүйл” миний л бодол шүү.

1. Эрүүл мэнд хамгийн чухал

Магадгүй чиний хувьд ажил чухал байж болох ч эрүүл байж тухайн ажлыг сайн хийнэ. Эрүүл байж амьдралын аз жаргалтай зүйлсийг мэдрэх боломжтой.

2. Өөрөөсөө харамлах хэрэггүй

Ялангуяа эрүүлмэнд, боловсрол, хоббиндоо чи цаг зав мөнгийг харамлах хэрэггүй. Учир нь хөгширсөн хойно эдгээр зүйлс хэдий чинээ цаг зав мөнгө зарцуулаад ч нэмэргүй байж мэднэ.

3. Эерэг бодолтой хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл

Эерэг бодолтой амьдралын идэвхтэй , урам зоригтой хүмүүсээр өөрийн хүрээллээ бүрдүүлэх нь чамд эрч хүч урам зоригийг хайрлах болно. Ялангуяа сошиал дээр байнга зовлонгоо пост хийдэг хүмүүсийг ядаж л unfollow хийсэн нь дээр санагдсан.

4. Үргэлж шинэ зүйлийг эрэлхийл

7 хоног болгон шинэ зүйл сурах нь чамайг universal болгохоос гадна. Мэдлэгийн цар хүрээгээ нэмэх нэг боломж болно. Үүнийг уншиж байгаа бол яг одоо өөрийн блогоо нээгээд нийтлэл оруулах нь хүртэл нэг төрлийн шинэ зүйл байх болно.

5. Боловсрол маш их хүчтэй

Боловсрол бол амьдрал болон ажилд дараагийн хаалгаа нээх түлхүүр юм байна.

6. Англи хэл ертөнцийг харах цонх

Боловсрол+Ажлын туршлага+Англи хэл байхад мэдэхгүй чадахгүй зүйл үгүй мэт сэтгэгдэл төрнө. Орчин үеийн технологи, хүний оюуныг сайжруулах шинэ шинэлэг бүх мэдээлэл,материал англи хэл дээр олдоц ихтэй байдаг нь чамд өөрөө бие даан сурж боловсрох боломжийг олгоно.

7. Гэр бүлтэй болох насан дээрээ ирсэн байна

Сурч боловсрож , ажиллаж хөдөлмөрлөж явсаар нэг мэдэхэд чи ганцаараа үлдсэн байгаагаа мэдрэх болно 🙂 . Эргэн тойрныхон чинь бүгд гэр бүлтэй, бүр зарим нь 2 оос 3 хүүхэдтэй болсон байна.

8. Хэлэх гэсэн зүйлээ тойруулах хэрэггүй

Их сургуульд оюутны байгуулагын удирдагч хийдэг байхдаа багш болон захирал нарт хэлэх гэсэн зүйлээ маш их тойруулж нуршуу хэлдэг байсан үе санаанд ороод байдаг юм. Хэлэх гэсэн зүйлээ оновчтой шууд хэлэх нь цаг ч хэмнэнэ, нөгөө хүнээ ч залхаахгүй юм байна гэдгийг ажилд ороод маш гүнзгий ойлгож авсандаа.

9. Дарга хаана очихоо хэлдэг, жолооч аль замаар явахаа шийддэг

Хэрвээ чи ямар нэг баг хэлтэс, грүүпийг хариуцан ахалж ажиллаж байгаа бол тушаалаа өгж сур , удирдаж сур, бүх ажилд чи өөрөө оролцвол цагтаа ажил чинь амжихгүй өдөр болгон ажил дээрээ шөнийн 12 цаг хүртэл суух шаардлага гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ зарим тохиолдолд чи жолооч болдог гэдэг ээ бүү мартаарай!!!

10. Ээж , аав чинь үнэн хэлдэг байсныг ойлгоно

Image for post
26 н жилийн өмнө.

Ээж аавын байнга хэлдэг, захидаг, сургадаг байсан зүйлүүд чамд тохиолдоход ямар үнэн хэлээ вэ гэж бодох үе гарна.

11. Юм өгч байж , юм орж ирдэг

Аливаа зүйл гарч байж түүний орон зайг нөхөх шинэ зүйл орж ирдэг нь эргэлтийн хууль юм байна гэж ойлгосон. Хамгийн энгийн жишээ хэлэхэд: Хэрвээ чамд хэзээ ч өмсөж байгаагүй, хэзээ өмсөх нь тодорхойгүй олон жил болсон хувцас байгаа бол тэдгээрээс салах цаг нь болжээ магадгүй хэрэгтэй хүнд нь бэлэглэсэн нь дээр байх . Учир нь нэгэнт тэдгээр хувцас хэрэг болохгүй юм бол юуны төлөө яах гэж хадгалж байгаа билээ. Харин түүний оронд шинэ хувцас авах нь илүү дээр байх болов уу. Хүн ер нь хуучин зүйлдээ их дассан байдаг гэсэн. (Гэхдээ үүнд ганцхан хувцас хамаагүй шүү)

12. Хүмүүс өөр өөрсдийн ертөнцөд хамаарагддаг

Бид бүгд өөр өөр хүрээлэл , өөр өөр үзэл бодолтой, өөр өөрсдийн гэсэн ертөнцтэй хүмүүс. Тиймээс магадгүй зөвхөн өөрийн үзэж туулсан , өөрийн үзэл бодлоо бусдад тулгах нь нэг бодлын утгагүй хэрэг гэж санагдсан.

13. Мөрөөдлөө тодорхойлох

10 жилдээ хип хопчин болно гээд энэ дууг дуулж байсын 🙂 Одоо сонсоход хөгжилтэй.

Мөрөөдөл болон түүнд хүрэх зорилго , зорилтуудыг тодорхой болгох нь залуу хүний хувьд маш чухал гэж би боддог. Зорилгоо тодорхойлоогүй байлаа гэж бодоход яг л цав цагаан цаасан дээр эмх замбараагүй сараачихтай адил, хэрвээ цагаан цаасыг Life, босоо шугамыг Power , хэвтээ шугамыг Time гэж төсөөлбөл чи тэр хавтгай координат дээр зорилго болгоноо цэг болгож хатгах хэрэгтэй, ингэснээр чи хичнээн замаасаа төөрж будилж явсан ч үргэлж аль цэгт хэзээ очих ёстойгоо мэдэж байх болно.

Image for post
Энэ бол амьдрал гэж боддог 🙂

Өнөөдөр би Time чиглэглийн шулуунд 26 дээр явж байна.
Цагаан хавтгай дээр өнөөдрийг хүртэл хатгасан зарим нэг зорилгооос дурдая(магадгүй бусдын хувьд дэндүү жижигхэн байж мэднэ):
- Арван жилдээ хип-хоп хамлтагтай болж дуу дуулна
- Монгол улсдаа компьютерийн чиглэлээр хамгийн сайн сургууль болох КтМС-д Цагаан малгайт Хакераар сурна
- Их сургуульд оюутны байгуулагад удирдагч болно
- Оюутан байхдаа одоо амьдардаг орон сууцныхаа гадаа салхилж суухдаа энд амьдрана гэж боддог байлаа.
- Өнөөдрийн энэ блог хүртэл зорилгын нэг хэсэг байсан

14. Цаг бол алт биш алмаз

Цаг хугацаа хэзээ ч хүлээхгүй. Уулзаж учирч, яриа өрнүүлж байгаа бүхний төлөөсөнд өөрийн амьдралын цаг хугацаагаа өгж байгаа. Тиймээс бодох л асуудал ……

Image for post

15. Аялалд гар

Ажлаар эсвэл амралтаар гадагшаа аялалд яв!!! Түүнээс : Дэлхий дээр зөвхөн бид байдаггүй юм байна, илүү сурж боловсрох хэрэгтэй юм байна, Монгол улсаа хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэх мэт маш олон бодлуудтөрж чамайг өөрчлөх болно. Үнэнийг хэлэхэд үзэл бодол өөрчлөгдөж эхэлнэ, өөрийгөө улам илүү танина. Шинэ хүмүүстэй учирна.

16. Чадна гэсэн зүйлдээ бардам байх

Зарим тохиолдолд чи чадна гэж хэлсэнээрээ алдах биш харин онодог. Учир нь чадна, бүтээнэ, хийнэ гэж хэлсний төлөө тухайн зүйлийг баттай чаддаг байхын тулд чамд илүү хариуцлага ирдэг, чадахын тулд чаддаг болтлоо тэр зүйл дээр маш их хөдөлмөр, хөлс хүчээ хаях тохиолдол гарна. Чи сурдаг, хийдэг, чаддаг. Гэхдээ 100 айлын БИ ЧАДНА-ынхан шиг байх талаар биш харин онол практик дээр тулгуурлахыг дурдаж байгааг ойлгоорой.

17. Нэг сэдвээр олон ном унших

Заримдаа нэг уншсан номоороо хэсэг үзэл бодлоо хийж, эргэн тойрондоо ярих үе байна. Тэр номон дээрх зүйл худал байхыг үгүйсгэхгүй, эсвэл #12 дээр дурдсан шиг өөр үзэл бодолтой зохиолч бичсэн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс нэг төрөл жаанр , сэдвийн хүрээнд олон ном унших нь тухайн зүйлийг бүтнээр харах, үнэнд нийцэх дүгнэлт гаргахад тус болно.

18. Бусдад зааж өг, заасныхаа хэрээр чи тэр зүйлийг маш сайн мэддэг болно

Бусдад заахын тулд тэр зүйлийн талаар маш олон судалгаа хийж, бодит үнэн зүйлийг заахад, тэр хэрээр өөрт мэдлэг болж үлддэг гэдгийг анзаарсан.

19. Хаана асуудал байна, тэнд мөнгө байдаг.

Энэ хэсэг магадгүй сонин байж болох ч надад тулгарсан зүйл гэвэл IT , Мэдээллийн аюулгүй байдал, Техник тусламжтай холбоотойгоор байгуулага болон хувь хүн, бүр цаашлаад тусгай хүмүүсд асуудал гарах болгонд бидний нөгөө хэлдгээр ХАЛТУУР ХИЙХ/ӨӨРИЙГӨӨ ЗАРАХ үеүүд зөндөө гардаг байсан. Тэр утгаараа мэдээж өөрийн цаг зав , толгойд байгаа ганц 2 өчүүхэн мэдлэгээ зарж байгаа учираас мөнгөн орлого орох нь дамжиггүй.

20. Ажлыг ганцаараа биш багаараа хийж байх

Ганцаараа ухана шиг зөрүүдлэх нь заримдаа муу санаа, муу бүтээл гаргадаг болохыг ойлгосон. 2-ын санал 1-ээс дээр, 3-ын санал 2-оос дээр.

Image for post
Манай багийн 2 гишүүн видео хичээл бэлдэж байгаа нь

21. Стресс гэдэг шинэ найзтай тааралдана

Нэг агшинд олон зэрэг ажил хүлээн авах, гүйцэтгэх эсвэл чадамж муу хүмүүстэй хамтран ажиллах үед стрессдэхээс гадна: чамд хамааралгүй мөртлөө байнгын зовлон шанлал, тогоо шанаганы хэрүүлээ нааж ярьдаг хүмүүсээс зайгаа барь. Учир нь стресс болон аз жаргал халдварладаг.

22. Онгод зүгээр сууж байгаад орж ирдэггүй, тухайн зүйлийг хийж байх үед онгод орж ирдэг. Just do it.

Тухайн зүйлийг хийж эхлэхэд аль хэдийн дуусах болсон байдаг. Ямартай ч буруу ч бай зөв ч бай тухайн зүйлийг хийж эхлүүлэх нь хамгийн зөв алхам байдаг. Учир нь тэр demo болдог. Demo-г яваандаа сайжруулж болдог.

23. Цагаа сайн төлөвлөж сурах

Өдөр дутмын ажил, амьдралдаа цагаа сайн төлөвлөх нь эмх замбараагүй амьдралаас салгаж чадна.

Image for post

24. Мэнтор буюу зөвлөгч чамд заавал хэрэгтэй

Амьдрал, ажилд аль алинд нь өөрийн сайн зөвлөгч хүнтэй байх нь тэдний олон жилийн туршлагаас богино хугацаанд суралцаж, зарим зүйлс дээр зөв шийдвэр гаргахад туслаад зогсохгүй сэтгэл санааг өөдрөг болгоход урам зориг оруулдаг. Албаны захирал маань анх ажлын мэнтор байснаа одоо бүр миний амьдралын мэнтор болсон байх жишээтэй. Одоогоор манай компаны ТУЗ-ын дарга 7 хоногт 2 удаа ‘Хэрхэн менежмент хийх талаар’ миний мэнтор хийж байна. Аан мэдээж ээж аав гэдэг төрөлхийн бүх зүйл дээрх мэнторуудаа мартуузай!!!

25. Бүх зүйл утгагүй санагдвал зүгээр л хөгжим сонсоод гар

Гадуур юу болж байна, сонирхох завшаан гарсан гэсэн үг. Шинэ орчинд шинэ хүмүүстэй уулз.

26. Бидний эцэг эхийн мөрөөдөл нь юу байсныг асууж мэдэх

Мэдээж энэ их сонирхолтой ээж ааваасаа таны залуу насны мөрөөдөл юу байсан бэ гээд асуугаад үзээрэй.
Би ааваас : Миний насан дээрх таны мөрөөдөл юу байсан бэ? гэж асуухад
Аав: Чи байсан. гэж хэлж байсан. 🙂

За та өөрийнхөө талаар бичих ээлж ирлээ. Асуух зүйл гарвал миний twitter-ээр холбогдоорой.

WRITTEN BY

Ankhzaya Ts

Сэтгэгдэл үлдээх on 26 насандаа: Миний сурсан 26 зүйл

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.