Монгол Улсад жилд 6000 гаруй хүн х.авдраар ө.вчилж, 4000 гаруй хүн х.авдрын улмаас нас бардаг гэсэн судалгаа бий. Мөн х.авдрын 40 орчим хувийг элэгний х.авдар эзэлдэг байна. Түүнчлэн Монголд нас баралтын 15 хувийг элэгний х.авдар эзэлж байгаа нь дэлхийн дунжаас найм дахин их үзүүлэлт ажээ.

Элэгний х.орт х.авдрыг эрт илрүүлэх тогтолцооны талаар “Хаппи веритас” оношилгоо, эмчилгээний төвөөс мэдээлэл хийлээ.

Элэгний х.орт х.авдрын эрт илрүүлэлт, хяналтын тогтвортой тогтолцоог бий болгоход мэргэжлийн байгууллагуудын чармайлт, нөгөө талаас иргэдийн идэвх, санаачлага хэрэгтэй байна гэлээ.

МАНАЙХААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН 200 МЯНГАН ХҮНИЙ 18 МЯНГА НЬ ЭЛЭГНИЙ Ө.ВЧТЭЙ

"Хаппи веритас" төвийн дэд захирал Г.Батдэлгэр “Манай төвд 10 жилийн дотор үйлчлүүлсэн 200 мянган хүний мэдээлэл байдаг. Үүний 18 мянга нь элэгний ө.вчтэй байсан. Элэгний ө.вчтэй эдгээр хүнийг эрсдэлт бүлгээр нь Элэгний В, С вирус тээгч, В, Д болон В, С, Д вирус тээгч, архины хамааралтай, өөхлөлттэй, сорвижилт, хатууралтай, х.авдар үүссэн байх магадлалтай хэмээн долоо ангилж байгаа. Мөн эдгээрийг өндөр эрсдэлтэй, дунд зэрэг, бага эрсдэлтэй гэж гурав ангилсан. Ингэснээр ө.вчтөнийг ямар хугацаанд хянах хугацааг тогтоосон.

Өндөр эрсдэлтэй хүнийг гурван сарын дотор хянаж, дунд эрсдэлтэйг зургаан сар тутамд, бага эрсдэлтэй хүнийг жилд нэг удаа хяналтад оруулж байгаа. Ингэснээр ө.вчнийг буюу элэгний х.орт х.авдрыг эрт үед нь илрүүлэх боломжтой. Одоогийн байдлаар Монголд элэгний х.орт х.авдрын 80 гаруй хувь нь III, IV шатандаа оношлогдож байна. Үүнийг бууруулахын тулд эмчид тогтмол үзүүлдэг байх шаардлагатай. Элэгний х.орт х.авдрыг бууруулахад иргэдийн оролцоо, санаачлага хэрэгтэй.

Эмнэлэгт үзүүлэхдээ бүртгүүлсэн утасны дугаарыг сольсон нь бидэнд асуудал болж байна. Тиймээс иргэд эмнэлэгт үзүүлэх үедээ бүртгүүлсэн утасны дугаараа сольсон бол эргээд мэдэгдэх шаардлагатай. Энэ тохиолдолд эмнэлэг хэзээ ирж үзүүлэх шаардлагатайг иргэдэд эргэн сануулна. Манайх элэгний х.орт х.авдар илрүүлэх, эмчлэх бүх үйлчилгээг цогцоор нь хийж байна” гэлээ.

ЭЛЭГНИЙ Х.АВДРЫГ ЭМЧЛЭХ МАШ АМАР

Хүний гавьяат эмч Н.Чойжамц “Монголд элэгний х.авдар олон улсын дунджаас найм дахин өндөр. Хамгийн харамсалтай нь х.авдрын хожуу үедээ оношлогдож байна. Эрт үед нь оношилвол элэгний х.авдрыг эмчлэхэд маш амар. Эрт илрүүлсэн тохиолдолд, элэгний х.авдар гурваас бага диаметртэй байх юм бол 10 минутад эмчлэх боломжтой. Элэгний х.авдраас сэргийлэхийн тулд хамгийн эхэнд вирус тээгч байгаа эсэхийг тогтоолгох хэрэгтэй. Вирус илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалаасаа 100 хувь хөнгөлүүлээд вирус тоолох шинжилгээ өгч болно.

Вирус олонтой, элэгний бүтэц өөр болсон байвал эм ууж болно. Монгол Улс 2020 он гэхэд элэгний С вирусгүй болох зорилт тавиад байна. Харин Д вирусыг устгах эм одоогоор гараагүй байгаа ч идэвх, үрэвслийг зогсоож, хатуурлаас сэргийлэх эм бий. Энэ эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Элэгний х.авдраас урьдчилан сэргийлэхийн тулд улсаас олон ажил зохион байгуулж, амжилттай яваа. Одоо иргэд идэвхтэй байх хэрэгтэй байна. Элэгний х.авдар үүсгэж байгаа гол зүйл нь вирус. Энэ вирус нь цусаар халдварладаг. Мөн элэгний х.авдар архаг архидалт, элэгний өөхлөлтөөс үүсч болно. Тиймээс иргэд элэгний х.авдраас урьдчилан сэргийлэхийн тулд вирус байгаа эсэхийг илрүүлэх шинжилгээ хийлгэх хэрэгтэй” гэв.

NEWS.mn

Сэтгэгдэл үлдээх on Н.Чойжамц: Элэгний х.орт х.авдрыг эрт үед нь илрүүлбэл 10 минутанд эмчлэх боломжтой

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.