Ковид 19-ийн халдвар илэрсэн 74 настай иргэний нэгдүгээр хавьтагчид буюу хамт амьдардаг бэр болон ач хүүхдийнх нь шинжилгээний хариу мөн эерэг гарчээ. Бэр нь 35 настай бөгөөд 11-р сарын 8-ны өдөр Сэлэнгийн Сүхбаатар сумаас Дархан-Уул аймаг руу 8 настай хүүхдийнхээ хамтаар хоёр өдөр амны хаалтгүй зорчсон, хүний хөл хөдөлгөөн ихтэй таван худалдааны төвийн гол төлөв барааны тасгаар үйлчлүүлж нэг газраа 20-30 минут байсан,  хүүхдээ тоглоомын газар тоглуулсан зэрэг өгүүлэмжтэй байгаа аж. Мөн тус тоглоомын төвөөр үйлчлүүлсэн 67 хүүхэд байгаа ба эцэг эхчүүдтэй нь холбогдон, тандалт судалгааг эхлүүлжээ.

Мэдээллийн дэлгэрэнгүйг эндээс авна уу.

GOGO.mn

Сэтгэгдэл үлдээх on 74 настай иргэний бэр, ач хүүхдийнх нь шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.