МОСКВА. /РИА Новости/. Америкийн эм зүйч Сьюзи Коэн хувийн цахим хуудас дээрээ D аминдэмийн дутагдалд орсныг илтгэх онцгой шинж тэмдгүүдийг жагсаажээ.

Эдгээр шинж тэмдгүүдэд батга гарах, зүрхний хэм алдагдах, ц усны даралт ихсэх, нулимс ц ийлэгнэх, я драх, гэдэс х ямрах, гэдэс дүүрэх, нүд хуурайших хам шинж илрэх, бие ө вдөх, булчин с улрах, танин мэдэхүйн үйл ажиллагаа буурах, мэдрэлийн э мгэг, нүдний архаг ө вчин буюу шар толбоны с өнөрөл, аутоиммун ө вчин, цээж хэржигнэх, харшил хөдлөх, Lichen planus буюу арьс ба салст бүрхэвчэд нөлөөлдөг аутоиммун эмгэгүүд багтдаг байна.

Эмчид хандахдаа ямар шинж тэмдгүүд илэрч байгаагаа нарийн тодорхой тайлбарлахыг эм зүйч Сьюзи Коэн ө вчтөнүүдэд уриалжээ.

“Шинж тэмдгүүдийн холбоо хамаарлыг ойлгохын тулд эмч нар бүх шинж тэмдгийг мэддэг байх хэрэгтэй. Ингэж байж зөв эмчилгээ болно. Өөрт илэрч буй бүх шинж тэмдгүүдээ илэрхийлэхэд санаа з овох асуудал байхгүй учир таныг D аминдэмийн дутагдалд орсон гэдгийг эмч анзаарч, юун түрүүнд эм тариа хэрэглэх жор бичихийн өмнө D аминдэм хэрэглэхийг зөвлөж магадгүй юм” хэмээн тэрбээр тайлбарласан байна.

Э.Аянзаяа

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл үлдээх on D аминдэм дутагдах үед илэрдэг о нцгой шинж тэмдгүүдийг нэрлэжээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.