Арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс орон нутаг руу гарах, Уб хот руу орох хөдөлгөөнийг нээсэн. Үүний тулд ирэх, явах иргэдийг PCR шинжилгээнд хамрагдсан байх шаардлага тавьж, шинжилгээний цэгүүдийг нээсэн. Тэгвэл дээрх зориулалт бүхий 125 цэгт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд ноцтой зөрчлүүд илэрчээ.

Тодруулбал, шинжилгээний сорьцыг хадгалж байгаа хэм тодорхойгүй, хөргөгч болон сорьц зөөвөрлөх саванд термотетр байрлуулаагүй, сорьц зөөвөрлөх савны хүйтэн хэлхээний төлөв алдагдсан
4-р сургууль дээр шинжилгээ өгсөн хүмүүсийн сорьц хөлдсөн мэргэжлийн бус хүн буюу сургуулийн үйлчлэгчийг улаан бүсэд ажиллуулж, цэвэрлэгээ, х.алдваргүйтэл хийлгэж байсан ба х.алдвартай хог хаягдалтай харьцаж байсан сорьц авч байгаа өрөөний хогийн сав нь таггүй иргэдийн биеийн халууныг үзээгүй, гарыг х.алдваргүйжүүлээгүй х.алдвартай хог хаягдлыг хийх шар өнгийн уутны хэмжээ жижиг, нөөц бага, хогийн саванд багадсан учраас бохир хамгаалах хувцас хэрэглэлийг энгийн хог хаягдлын хар өнгийн уутанд цуглуулсан х.алдвартай хог хаягдал их хэмжээгээр бөөгнөрсөн
хамар залгиураас авсан сорьцыг зориулалтын тавиурт байршуулаагүйгээс сорьц холилдож, нэр хаяг солигдсон шинжилгээний цэгт ажиллаж байгаа эмч нар хамар залгиураас сорьц авах техник эзэмшүүлэх сургалтад хамрагдаагүй хамгаалах хувцас хэрглэлийн нөөц хангалтгүйн улмаас улаан бүсэд ажиллаж байгаа хөтөч, үйлчлэгч нар нэг удаагийн халаттай ажилласан зэрэг зөрчлүүдийг илрүүлж, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргад хүрүүлсэн байна.

Эх сурвалж: Tsahiur.mn

Сэтгэгдэл үлдээх on PCR шинжилгээний дээж хөлдөж, сорьцууд холилдож, нэр хаяг солигджээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.